Laubusch, Germany – Аян замын тэмдэглэл

Workshop

Summer workshop 2012

Гурав дахь жилдээ болж байгаа хамтарсан семинар энэ жил ХБНГУ-н Laubusch хотхонд болж байна.

Энэ тосгон Дрезден, Берлин хотын хооронд байрладаг. Хоорондоо холбоотой нэлээн хэдэн нуурийн эрэг дээр байдаг юм байна. Бидний семинар болж байгаа байшин их эртнийх боловч сэргээн засварласны дүнд орчин үеийн зочид буудал, сургалт семинар явуулдаг газар болон хувирсан байна. Хүн цөөтэй нам гүмхэн аргагүй л нэг хуралдаж байхаар газар байна.

Семинар дээр, 1 – орос, 1 – хятад, 3 – н герман, 5-н монгол илтгэл тавьж байна. Зайн болоод цахим сургалт, нийлмэл системийн програмчлал, өөрөө дасан зохицох програмын архитектур, олон улсын хамтын ажиллагаа зэрэг өргөн сэдвүүдээр судалгааны ажлын үр дүн явцыг танилцуулж байна.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>