ХБНГУ-н Кемницын Технологийн Их Сургууль, ШУТИС хоорондын хамтын гэрээний дагуу жил болгон явагдаж байгаа зуны хамтарсан семинар энэ зун амжилттай болж өнгөрлөө. Герман, Монголын эрдэмтэн судлаач нараас гадна ОХУ болоод БНХАУ-н эрдэмтэд оролцож илтгэл хэлэлцүүлснээрээ энэ жилийн семинар ихээхэн онцлогтой болов.
Тус семинарт ОХУ-н Новосибириск хотын ТИС-н Гадаад харилцаа хариуцсан Проректор, Профессор, Доктор (ScD) Цой Е.Б. мөн БНХАУ-н Зочин судлаач Доктор (PhD) Ванг урилгаар оролцсон нь зуны хамтарсан семинарыг 2 улсын сургуулийн хэмжээнээс өргөтгөн улмаар олон улсын хэмжээний зуны хамтарсан семинар болох эхлэлийг тавилаа хэмээн оролцсон бүх талууд дүгнэн үзэж байна.
Ирэх жил болох семинарт оросоос илүү олон хүний бүрэлдэхүүнтэй оролцох сонирхолтой байгаагаа Профессор Цой мэдэгдлээ.
Монгол талаас оролцсон ШУТИС-н КТМС-н багш Д.Оюунгэрэлийн зайн сургалтын системүүдэд хийсэн харьцуулсан судалгаа болоод өөрсдийн боловсруулсан шинэ хэрэглүүрүүдийг ихээхэн ач холбогдолтой шинэ зүйл байна хэмээн дүгнэлээ.
Мөн МУИС-аас оролцсон Ц.Навчаагийн тавьсан илтгэл нь математикийн сургалтанд мэдээллийн технологийг ашиглан сурганы шинэ чиг хандлагыг дэмжих улмаар математикийн хичээлийн заах арга зүй, сургалтын чанарыг дээшлүүлэх олон талт ач холбогдолтой ажил байна хэмээн дүгнэгдлээ.
Семинарын тухай мэдээг герман хэлээр, монгол хэлээр эндээс үзэж болно.
Семинар дээр тавигдсан сэдвүүдийг сонирхох болоод илтгэгч нартай холбоо тогтоохыг хүсвэл энэхүү мэдээний дор сэтгэгдэлээ үлдээгээрэй.
Семинарт амжилттай оролцож, сургууль хамт болон болоод эх орныхоо нэрийг гаргасан та бүхэндээ баярлалаа. Эрдмийн зам тань саруул болоод уудам байх болтугай.
Recent Comments