Хязгаар үгүй амьдрал

Нойр хулжсан шөнө би ажиллах дуртай. Надад зориулж хийгдсэн юм шиг үнэнч Toshiba дээрээ элдэв юм бодолгүй ажиллаж байх сайхан байдаг. Гэвч дандаа ажиллана гэж юу байхав дээ. Хүн л болсон хойно залхана бас уйдна. Багахан хугацаанд ч гэхнээ өөр юм хийж сатаармаар санагдана. Ингэж байгаад сая санаандгүй нэг бичлэг олж үзлээ. Улмаар жаахан хайлт хийж нэгэн гайхалтай хүний тухай түүх олж уншлаа.

Тэр хүн амьдралын талаар гарчигт бичсэнээр ойлгодог ажээ. “Хязгаар үгүй амьдрал”. Бид ингэж бодож чаддаг билүү? Ихэнхдээ үгүй. Бидний бодлоор бол амьдралд бүтдэг юм заримдаа мөн ч ховор доо. Бас бид дандаа л ямар нэгэн юманд гомдоллож байдаг. Ажил бүтээгүйн төлөө хамтрагчидаа, даргадаа, сургуульдаа тааруу сурвал багшдаа, сургуульдаа, найз нөхөрлөл бүтээгүй бол хайртдаа, найздаа, мөнгө төгрөг хязгаарлагдмал бол мөнгөтэй байгаад нь гомдож байдаг.

Гэтэл бид хамгийн чухал баялагаа ер үнэлдэггүй билээ. Энэ бол би, та, бид юм. Өөрөөр хэлбэл бид энэ хорвоод хүн болж төрсөнөө ер үнэлдэггүй. Мөнх мэт санаж тунисаар, бухимдсаар, гомдсоор, бусдыг буруутгасаар цагийг бардаг. Үнэндээ бидэнд тэгэх ямар ч шаардлага үгүй билээ. Эрхтэн бүтэн төрсөн хүн бүхэнд тэр байтугай харамсмаар дутуу хагас төрсөнд ч хорвоогийн амьдрал хязгаар үгүй байх боломж байдаг ажээ.

Nick Voichick хэмээх энэ залуугийн түүх танд нэгийг бодуулах байхаа.

http://youtu.be/da5QQSxSsGY

http://youtu.be/UzyocRICMYs

холбоосуудаар орж түүний түүхтэй танилцаж болно.

1982 оны 12-р сарын 4-д Австралийн нэгэн гэр бүлд хүү төрсөн нь Ник Воичик байлаа. Харамсалтай нь шинэ төрсөн хүү нь гар хөлгүй байсан нь түүний эцэг эхийг маш их цочролд оруулсан ажээ. Хүү хэдийгээр гар хөлгүй байсан ч бусад бүх талаараа цоо эрүүл байлаа.

Түүний хүүхэд нас хэцүү бэрх зүйлээр дүүрэн байсан ч тэрээр өөрийн хувь заяандаа гомдон гутарч суусангүй. Ник Воичик сэтгэлийн асар их тэвчээрийнхээ дүнд Австралийн хуулинд өөрчлөлт оруулах үндсийг тавьж ямар ч мөчгүй ч их дээд сургуульд амжилттай сурч төгссөн хөгжлийн бэрхшээлтэй анхны иргэн болж чадсан байна.  Сурч боловсорч нийгэмд орохын хирээр түүний өөртөө итгэх итгэл үнэмшил нэмэгдэж улмаар тэрээр бусдад амьдралын утга учир, хүний сэтгэлийн тэнхээний тухай яриа хийж лекц уншдаг бусдыг итгэл үнэмшилд дууддаг нэгэн болсон байна. Одоо тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан нэгэн компанийн захиралаар ажиллаж дэлхийг тойрон аялж хүмүүст яриа танилуулга хийдэг ажээ.

Та завтай бол түүний бичлэгүүдээс нэгийг үзээрэй. Ямар ч гар бас хөл үгүй төрсөн энэ залуугийн нүүр царай манайхны хэлдэгээр “нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой” харагдаж байгаа.

Хүмүүс ээ, та хэрэв эрхтэн бүтэн төрсөн бол өнөөдрөөс эхлэн аливаад гомдоллож байдгаа зогстугай. Сарвайсан болгондоо хүрэх гар, санасан болгондоо хүрээд очих хөл, сайхан хорвоог харах нүд, аялгуу хөгжмийг сонсох чих, алд биеийг тань төрүүлж өсгөсөн аав ээждээ баярлатугай. Сайхан муухай бүхэнд хүрч байдаг гар байгаадаа баярла. Сайн муу бүхнийг дуулж байдаг чих байгаадаа баярла. Хүссэн газар чинь хүргээд өгдөг хөлөндөө баярла. Хүний хорвоог харуулж байгаа нүдэндээ баярла. Та өөртөө баярла. Танд бүх юм байна.

Одоо танд ганцхан зүйлийг л ойлгох үлдлээ. Хязгаар үгүй амьдралыг та ч гэсэн мэдэрч болно шүү! Таны бодолд хязгаар үгүй аваас танд энэ хорвоод хил хязгаар тавих өөр хэн ч үгүй билээ. Сэтгэлийн хаттай байж нэгэн насандаа хязгаар үгүй амьдралаа босгоцгооё.

8 comments to Хязгаар үгүй амьдрал

  • Навчаа

    http://www.times.mn/post/17359
    Энэ залуу маань хүүхэдтэй болсон сайхан мэдээг дөнгөж сая мэдлээ.

    • SGK

      Navchaadaa bayarlalaa. Saihan medee bna. Ene yneheer bishirmee zaluu shuu. Ene huniig bodohoor ooroosoo ch ichih yum… Zalhuu bnaa bid.

  • Javzanpagam

    Sxn niitlel bn! Byarlalaa

  • Siilegmaa

    Uneheer saihan niitlel baina aa.
    Urgelj sonirholtoi saihan, heregtseetei medeelel
    bichdegt tani bayarladag shu.
    Hezee negen udur tantai uulzaj taniltsah
    bolomj oldono gedegt naidaj baina.

  • Навчаа

    Сайн байна уу? Урнаа багшаа
    Энэхүү бодролыг тань үзээд зүрх шимширч, амьдрал гэж ямар баялаг болох, түүнийг бий болгогч хүмүүний агуу их эрч хүчийг бишрэн шүтэж сууна. Бушуухан энэ мэдээллийг оюутнууддаа хүргэе гэж яаран яаран сууна.
    Таны сурган хүмүүжүүлэх их үйлсэд тань өндрөөс өндөр амжилт хүсье.
    МУИС, МКС-ийн багш Ц.Навчаа

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>