Англид суралцмаар байна уу?

Та түүхт Англи оронд суралцмаар байна уу? Тийм бол энэ таны боломж шүү. 100-н хүнд өгөх тэтгэлэг зарласан байна. Хэрэв та материалаа чанартай сайн бэлтгээд өгвөл энэ 100-н азтай хүний нэг болно гэдэгт би итгэж байна.

Өргөдлийн хаалтын хугацаа: 2013 оны 1-р сарын 7. Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Тэтгэлэг авсан тохиолдолд 2013 оны 2-р сар эсвэл 9-р сараас хичээлдээ сууж эхлэх болно.

19 comments to Англид суралцмаар байна уу?

  • баярлалаа

    Баярлалаа. Энэ бүх сэтгэгдэлд хариу үлдээж. Үгээр хэлшгүй их тус хүргэж байгаад их баярлаж байна.

  • lis

    шинэ оны мэнд! дахиад ганц асуулт. :). нэг сургуульд баклаварт сурахаар тэнцлээ гэж бодоход 2,3 газраас давхар тэтгэлэг авч болдог болуу? яахав, тэгж байж төлбөрийн мөнгө нь бүрдэнэ гэж үзвэл?

    • GK

      Ер нь бол тэтгэлэгүүд давхардуулж өгдөггүй байх. Ихэнхдээ болзол дээрээ тэр талаар тодорхой заасан байдаг.

  • lis

    Баярлалааа хариу бичсэнд. Дахиад нэг юм асууж болох уу. Би UK сургуулиудаас 100 хувийн тэтгэлэг авч чадах болов уу? Ер нь олон улсын оюутнуудад 100 хувь тэтгэлэг өгдөг болов уу Англид. Миний харснаар ихэвчлэн төлбөр нь 10 гаруй мянган паунд байхад тухайн сургуулиас санал болгож байгаа хамгийн өндөр тэтгэлэг нь л 5000 паунд байхын. Баклаварт. Эсвэл би дутуу хайгаад байгаан болуу?

    • GK

      Ер нь бол бакалаврт 100% тэтгэлэг олдох нь ховор. UK-д бүр бага ажиглагдсан. Мастер болоод түүнээс дээш бол олддог бололтой. Гэхдээ дээд боловсрол төлбөргүй орон их бий. Тийм орон эхлээд судалбал ямар бол…

  • lis

    Сайн байна уу, баярлалаа. Надад 1 асуулт байна. энэ тэтгэлэгт хүсэлтээ явуулахаасаа өмнө University of West London-д өргөдлөө явуулж, тэнцсэн гэсэн хариу авсан байх ёстой юм байна, тийм ээ. Гэтэл West London University-д application бөглөх гэхээр дотор нь визний тухай асуучихсан хэсэг байна, гэхдээ тэр нь тодорхой болоогүй бол заавал бөглөх шаардлагагүй юм байна, тийм үү. Өөр нэг асуулт. IELTS-ийн оноо бүх хэсгийнх нь оноо 5.5 ба түүнээс дээш, дундаж нь 5.5 ба түүнээс дээш гэсэн шаардлага байна. Миний дундаж оноо 5.5. Гэхдээ ганц writing дээр 5 авчихсан. Тэхээр би шаардлагад нь нийцэхгүй гэсэн үг үү. Эсвэл өргөдлөө явуулж үзэх үү?

    • GK

      Сайн байна уу? Та. Юуны өмнө сурах боловсрол тэр тусмаа Англи оронг сонирхож байгаа чинь тун сайн хэрэг байна. Гэхдээ таны асуултанд би хариулж чадахгүй нь ээ. Уучлаарай.
      Та энэ тэтгэлэгт хамрагдахыг хүсч байгаа бол холбогдох сайт дээр байгаа мэдээллээ өөрөө төгс ойлгож байх ёстой. Та наанаа байгаа мэдээллээ сайн ойлгохгүй байгаа бол хэлний асуудал бэрхшээл байна гэсэн үг. Иймд бүх талаас нь дахин уншиж бодоод хариултаа олоорой.
      Шаардлагат тэнцэх эсэх талаар Та өөрийгөө шүүгээд хэрэггүй. Би тэнцэнэ, болох юм байна гэж үзэж байгаа л бол шууд өргөдлөө илгээ. Тэгээд Таныг сонгож авах эсэх нь тэдний асуудал байх болно.
      За амжилт хүсье.

    • GK

      Нэмэж хэлэхэд, таны бусад бүх зүйл сайн байвал шалгаруулах хэсэг 0.5 онооны зөрүүн дээр хатуурхах нь юу л бол. Угаасаа таны хэл хангалттай байж л зарыг ойлгож өргөдлөө илгээнэ. Оноо бол нэг талдаа цаас бүрдүүлэлтэнд хамааралтай шүү дээ.

  • Hi udriin mend. Yag ene tetgelegt hamragdahiin tuld haana yaj, ymar material burduuleh ystoi ve? Ene talaar delgerengui medeelel uguuch.

    • GK

      Наана чинь холбоос байгаа. Тэр холбоосоор орохоор тэтгэлэг зарласан үндсэн газрын вэб сайтан дээр тавигдах шаардлага, бүрдүүлэх материал болон хандах хаяг бүгд байгаа.

  • BL

    Харин тиймээ. Хамгийн түрүүнд хэлээ сайжруулах нь чухал л даа. Монголд ямар сургалт сайныг мэдэхгүй юм. Тоеплын ч юмуу ном авж хувиарай бэлдэхэд яадаг бол гэж бодоол цаг хугацаа алдаад байх юм. Заавал тоепл өгсөн байх шаардлагатай биздээ иймэрхүү сургуулиудын тэтгэлэгт хамрагдахын тулд?

    • GK

      Та ямар шатны сургалт сонирхож байгаагаас ихээхэн хамааралтай. Таны бичиж байгаагаас харахад гадаадад сурах чин хүсэл үнэхээр байгаа бололтой. Энэ бол эхний маш том алхам. Хэрэв та хүсвэл бурхан танд заавал тусалдаг. Гэхдээ бурханд таны гарнаас өөр гар байхгүй шүү, гэсэн үг байдаг юм. Та одоо төлөвлөгөө зохиосон нь дээр юм байна. Би оюутнуудад системийн анализ орж байхдаа ойрын 10-н жилийн амьдралын төлөвлөгөөг нь зохиолгож туршдаг байсан. Ихэнх нь бичиж чаддаггүй юм. Яагаад гэвэл залуу байхад хий мөрөөдөхөөс биш мөрөөдөлдөө хүрэх гэж системтэйгээр зорилтот үйлдлүүд хийдэггүй цаг их алддаг нь хорвоон жам юм. Энийг тэдэнд харуулж бас нэг талдаа нэг удаа ч гэхнээ өөрийнхөө ойрын 10-н жилийн амьдралыг төсөөлөн боддог гэснээс тэр билээ. Та одоо хэл сурах төлөвлөгөө өөртөө гаргаад өөртэйгээ тулж ажиллаарай. Үр дүн заавал гарнаа.

      • BL

        Аан за баярлалаа. Багаасаа англи хэлэнд сонирхолтой байсан байж одоог хүртэл муу байгаадаа үнэхээр хэцүү санагдаад одоо бол сайн л сурмаар байна. 10 жилийн төлөвлөгөө гаргах гээд оролдно оо. Зөв санаа байна. 10 жилийг жилээр нь цаашлаад цагаар нь төлөвлөх гээд оролдий гэж бодож байна. Одоогоор уншаад ойлгодог. Үгийг цээжлэж амждаггүймаа гэхэд чангаар янз бүрийн юм уншиж сонсож дуудлагадаа анхаарч байгаа. Бас алхаж байхдаа, автобусанд гээл өөрөө өөртэйгээ зарим нэг асуудлаар дотроо ярьдаг. Төгсөөд удаагүй байгаамаа. Ажилд орчихсон завгүй байгаа болохоор энэ маягаар л өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж бна. Гэхдээ энэ маань надад бага багаар нөлөөлж байгаа. Таньтай сайн танилцмаар байдаг. Та ямар бодолтой байна?

        • GK

          Ер нь бол их хүсэл байгаа бол хэлийг сурах маш амархан. Хүнд сул цаг их байдаг юм. Тэр сул цагуудаа сайн ашигла. Жишээлбэл, нийтийн унаанд явах, ариун цэврийн өрөө, унтахын өмнө орондоо хэвтэх, сэрээд бас орондоо хэвтэх, хоолоо зажилж суух, хүн хүлээх гээд олон тохиолдолд сул цаг их гардаг юм. Тэрийгээ ашиглана. Гэхдээ дэмий үг цээжлээд ахицаар бага. Иймд яг ярьж суръя гэж бодож байгаа харилцан яриагаа тас цээжилж эхэлнэ дээ. Тэгээд л гадаад хүн гудамжинд харагдвал болбол л тэр цээжилсэнээ ашиглахыг бодно ш дээ. Газрын зураг хараад зогсож байвал нь “Can I help you?” гээд л давхиад очих хэрэгтэй. Бас ажил дээр чинь гадаад хүнтэй харьцах боломж байвал тэрийг заавал ашиглаж байгаарай. Энэ чинь нөгөө үнэгүй дадлага хийх үндсэн арга шүү дээ. Бас BBC CNN 2 нэвтрүүлэг сайн сонсож бай. Англи англи, америк англи 2-х хамгийн хурдан ярьдаг суваг шүү. Тэрнээс жаахан ч гэсэн юм ойлгож байгаа бол гадаад хүмүүстэй англиар чи ойлголцоноо л гэсэн үг. Тэгээд нэмэж хэлэхэд англиар яриахаасаа хэзээ ч битгий ичиж байгаарай. Цэвэр ярих бол хожмын асуудал. Одоо гол нь ярих нь чухал. Танилцахын хувьд та германд хүрээд ирвэл манайд айлчлаарай л даа. 🙂

          • BL

            Хэхэ германд очихын тулд надад хийх юм их байгаан байна даа. i’ll do my best…thanks for your advices…i’m sure that we will meet someday

          • GK

            someday later… We are welcome to my lesson and welcome to world of knowledge!

  • BL

    [MARKED AS SPAM BY ANTISPAM BEE | Server IP]
    Сайн байна уу. Энэ өдрийн мэнд. Энэ тэтгэлэгт хамрагдахыг хүсвэл яг яах ёстойн бол? Миний англи хэл сайн биш лдээ. Ийм тохиолдолд яг яах ёстой вэ. Уншаад сайн ойлгож өгдөггүй. Надад хэлээ сайжруулж, мэдлэгээ тэлэх маш их хүсэл байна. Гэвч сургалтын төлбөр гээл асуудал их юм. Янз бүрийн тэтгэлэг гээл ямарч мэдлэг байхгүй болохоор хаанаас нь яаж эхлэхээ мэдэхгүй яваал байдаг. Боломж байвал сайн тайлбарлаад өгнө үү.

    • GK

      Хэрэв та гадаад оронд сурах тэр тусмаа тэтгэлээгр сурах хүсэлтэй бол хамгийн түрүүнд АНГЛИ ХЭЛээ сайжруулах хэрэгтэй. Би тэтгэлэгийн мэдээн дэлгэрүүлж бичдэггүй нь үүнтэй холбоотой. Учир нь тэтгэлэг өгөх газрууд ихэнхдээ англи хэлний мэдлэгийг тогтоосон гэрчилгээ эсвэл утсаар ярилцлага авдаг. Заримдаа биеэр нь энд тэнд урих нь ч бий. Иймд тэтгэлэгээр сурахыг хүсч байгаа хүн мэдээллээ өөрөө уншаад ойлгодог байж сая тэр өргөдлийн амжилттай бөглөж явуулах болно. Иймд та хугацаа алдалгүй хэлээ сайжруулж эхлэх нь зүйтэй. Улмаар нээлттэй зарласан тэтгэлэгүүдэд өргөдлөө өгөөд байх нь зөв. Ингэснээр таны хэл сайжирна бас таны өөрийн материал бичиг баримт цэгцэрнэ.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>