Сорил 1-н дүнтэй холбоотойгоор дараах мэдээллүүдийг хүргэн та бүхний явцыг танилцуулж байна.
- Нэгдүгээр сорил эхний 2 лекцээр бэлтгэгдсэн энгийн асуултуудтай хялбар тестийн асуултуудаас бүрдсэн байсан.
- Авах дээд оноо 44 байв.
- Нийт өгсөн хүүхдүүдээс нэг хүүхэд 40-н оноо авсан.
- Ангиас авсан дээд оноотой харьцуулан дүгнэх аргачлалаар сорилын эцсийн оноог тооцоолсон.
- Бие даалт огт өгөөгүй, бүртгүүлээ ч үгүй зарим оюутнууд сорил өгсөн байлаа.
- Бие даалтаа амжилттай өгсөн оюутан бас сорилаа өгөөгүй хоцорсон тохиолдолд гарав.
Дүгнэлт:
- Зарим нэгэн оюутнууд өмнө нь онлайн сорил өгч байсан туршлага бага байсны улмаас олон хариулттай асуултуудад дутуу хариулж гомдолтой үлдсэн тал гарсан. Үүнийг бидний зүгээс залруулах боломжгүйг дараагийн сорил дээрээ анхаарна уу. Олон улсын стандарт болон ШУТИС-н сорилын сангийн шаардлагын дагуу олон хариулттай асуултын хариултуудын өмнө дөрвөлжин тэмдэглээ буюу checkbox гарч ирдэг. Харин нэг хариулттай асуултын хувьд дугуй тэмдэглээ буюу radio button гарч ирдэг ёстой. Энэ нь компьютерийн бүх хэрэглээний програмууд дээр ижил байдагийг тэмдэглэе.
- Сорилын үед эргэлзээтэй зүйл гарвал олон асуулт хариулахаас өмнө холбогдох хүмүүс рүү холбоо барьж мэйл бичин тодруулж байх нь зүйтэйг дараагийн сорил дээр анхаар.
- Сорил авах өдөр, хугацааг эртнээс зарлан товлосоор байхад хаахаас ганцхан цагийн өмнө эсвэл хэдхэн минутын өмнө орж улмаар дутуу хариулсан тохиолдол бас гарсан. Үүнийг анхаарч дараагийн удаа ажлаа төлөвлөн сорилдоо хангалттай цаг гаргах нь чухал.
- Ид ачааллын буюу өдрийн цайны үед сорилын програм гацах зарим нэгэн техникийн дутагдал гарсаныг үгүйсгэхгүй. Энэ тал дээр сургуулийн захиргаа жил бүр тодорхой алхамтайгаар сайжруулсаар байгааг ойлгон дээр өгүүлсэнчлэн цагаа тохируулан сорилоо өгөх нь зүйтэй.
- H.ME11E026, M.AU12E006, M.ES11E034, M.HD12E005, M.HD12E008, M.MP11E005, M.PS12E001, M.TP12E001 гэсэн кодтой оюутнууд сорилоо өгсөн боловч одоо болтол бие даалт 1-ээ өгөөгүй байгааг сануулъя! Зөвхөн сорил өгсөнөөр явцын дүн амжилттай гарахгүй гэдгийг анхаарч бие даалтаа нөхөн өгч, нэмэлт онооны даалгавар дээр идэвхи гарган ажиллах шаардлагатай байна.
- M.EC11E011 кодтой оюутан бие даалтаа өгсөн ч сорилоо өгөөгүй байгаа нь сорилын оноо нөхөгдөх боломжгүй зайн сургалтын хувьд нэлээн бэрхшээлтэйг анхаарч дараагийн сорилоо цагтаа өгөхийг сануулж байна.
- M.ES12E018, M.PS12E003, M.TD12E007 кодтой оюутнууд бүртгүүлсэн төдийгөөс хэтрээгүй байгааг анхаарна уу!
Зөвөлгөө:
Эрхэм оюутан та сонгосон хичээлдээ амжилттай дүн үзүүлье гэж бодож байгаа бол танд хугацаа байна. Энэ бол зайн сургалтын гол онцлог болоод давуу тал. Та хэдийгээр өнөөдрийг хүртэл цаг завгүй, эсвэл арга эвээ олохгүй хоцорсон бол одоо түүнийгээ нөхөх боломж нээлттэй хэвээр байгааг сануулъя. Үүний тулд яах ёстой вэ?
- Хичээлийг удирдаж байгаа багштай холбоо тогтоож заавраа авах
- Зааврын дагуу идэвхитэй хурдтайгаар бие даалтуудаа хийж нөхөн илгээх
- Ярилцах буланд хичээлтэй холбоотой асуулт тавьж хамтран суралцагсдад дундаа идэвхитэй ярилцлага өрнүүлэн хөтлөх
- Хичээлтэй холбоотой хэрэгцээтэй эх сурвалжуудыг Ярилцах буланд нийтэлж бусдын хүртээл болгох
- Бие даан хичээлээ гүнзгийрүүлэн үзэж түүнийгээ баталсан ажлын тайланг багшид илгээх
- Дараагийн сорилыг хугацаанд нь амжилттай өгөх
Дээрх байдлаар хичээсэн оюутанг багшийн хувьд би дэмжин ажиллахаа амлаж байна!
Танд амжилт хүсье!
Sain bnuu bagshaa. Soril 1-iig jaaxan taaruu ogchix shig bolloo.daxij ogch boldog yum bolowuu.
haramsaltai ni soril dahij ogch bolohgyi.
Hello ? M.TD12E011 …
Angiihan chin baigaa shuu … Holboo barij bolno sh dee. ID ch yum uu utasaa uldeegeerei
Munkhzul
Ene odriin mendiig bugded ni xurgie. ajliinxaa xajuugaar shalgalt xicheel geed bugdiig amjuulaxiig xicheegeed ybj bna.manai angiinxan xoorondoo xolboo barij baigaarai. M.TD-nuudee. Bagshaa nemelt onoonii daalgawriig xotsorson ch gsn daxin ogch boloxuu.Exendee zainaas sudalax gej jaaxan budliad odoo xarin dajgui surch bna.
Nemelt onoonii dalgavriig 14 r doloo honog hurtel huleej avna.