Явах бэлтгэлээ хийж сууна. АНУ, АМЕРИК… Энэ орны тухай мөн ч олон сонссон доо.
Бага байхад бол манай орны дайсан, дэлхийг сүйрүүлэх гэж байгаа улс, цөмийн зэвсэгийг үйлдвэрлэгч, арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч хөрөнгөтөн орон, хүний эрхийг боогдуулдаг орон, хар тамхи, мафи ноёлсон хүн амьдрах аргагүй улс, социалист орон бүрийн нийслэл рүү цөмийн пуужин онилчихсон хуруугаа нэг товчлуур дээр дарахад л дэлхийн дайн эхлүүлэх нөхөд гэх мэтээр л сонсдог байв. Хайрт ах Орос орон, насны дайсан Хятад орон, за тэгээд гоё дуутай кинотой Энэтхэг улс цаашилбал хэдэн социалист орнуудаа л сайнаар ярьдаг тийм орнуудад л нэг очоод үзчих юм сан гэж боддог байв. Тэрнээс биш АНУ ингээд олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих гээд явна чинээ ер зүүдэлж ч байсангүй…
Одоо гэтэл цаг үнэхээр өөр болжээ. ДАЯАРЧЛАЛ. Энэ үг бидний мэргэжил компьютерийн салбартай салшгүй холбоотойгоор хөгжсөөр байна. Интернэтийн сүлжээ, вэб технологи хөгжсөний дүнд бид одоо дэлхий гэдэг бяцхаан бөмбөрцөгөө үнэн утгаар нь таних их аялалд хаанаас ч гарах боломжтой болжээ. Олоон жилийн өмнө Орост оюутан болоод очиж байхад монголчууд хоорондоо бие биенээ аль аймаг хотоос ирсэнийг нь асуун танилцаж эхэлдэг байсан бол одоо олон улсын хуралд оролцож явахад аль орноос ирсэнийг нь асуун танилцаж эхлэх жишээтэй. Ингэж явах юм чинээ бодсонгүй ч үгүй явав. Яагаад гэвэл бидний үед дэлхийн улс орнууд холбоо харилцаа тааруу их л хаалттай байснаас тэр юм. Гэтэл одоо бидэнд ямар их боломж байна гээч…
Сайхан мэргэжил эзэмшсэнийхээ хүчинд бас сайн багш нартай учирч эрдмийн цагаан мөр хөөсний дүнд би гэдэг хүн маргааш АНУ нисэх гээд сууж байна. Тэр тусмаа бүүр германаас шүү. Аав ээж минь энэ бүх цагийг минь үзсэн ч болоосой, Хэнз охиноо ингээд хүний дайтай явааг харсан ч болоосой гэж бас бодогдож л байна. Сэтгэл их хөдөлж байна аа.
Тэнд байдаг монголчууд уншвал ч шоолох л байх л даа. Яасан сүржин нөхөр вэ? гэж. Гээд хамаа алга даа. Анхны юм бол анхных л байдаг. Нетийн лавлахаас харсан 314 сая хүн амтай гэнэ!!! Базарваань. Үнэхээр том орон юмаа. За яадаг ч байсан очоод нэг үзчихээд ирье дээ, тэр оронг.
photo source: http://en.wikipedia.org/wiki/United_States
Сайн явж, сайхан аялж, мэдлэгээ хуваалцаж, Монголоороо бахархаж явна уу багшаа.
Хаа ч явсан Монгол шиг минь сайхан орон үгүй юм даа. Өөрийн гэсэн эх оронтой байна гэдэг бахархал юм даа. Бид эх хувь заяатай хүмүүс шүү. Монгол сайхан орон.
Viele Erfolge. Sie sind die Beste Lehrerin. Ich freue mich sehr fuer Sie. Viel Spass. 😉
Vielen Dank.
Мэнд амар уу
Мэнл амар уу
Сайхан мэдээ байна. Эрдэмтэй хүн даруу Их мөрөн дөлгөөн гэж сайхан Монгол үг шүү. Бидэнтэй өөрт тохиолсон сайхан мэдээгээ хуваалцдагт баяртай байдаг шүү. Монгол хүний оюун ухаан гайхамшигтай гэж боддог бодлыг баталгаажуулж байгаа таньд амжилт хүсье. Явсан газрын сонин сайхныг тэсэн яадан хүлээж сууна . Амжилт …
С.Мөнхзул
Odoo l buudaldaa orj irj bna. 3n ongots damjij irlee. Oroi buusan bolohoor sain harj chadsangyi. Margaash l jaahan garahiig bodiyo doo. Minii mundag gej yu baihav dee. Nadaas mundag ni zondoo baidag yumaa. Manai Mongolshuud yneheer mundag shuu.
Монгол хүний ухаан мундаг .
That is true.
Баяр хүргэе багш аа, таны өмнөөс их баяртай байнаа. Нээрээ шүү. 🙂 Яагаад та ийм гоё энгийн байдаг юм бэ? Таныхаа даалгасан ажилд одоо хүртэл хариу өгч чадахгүй байгаад уучлаарай. Яг үнэнийг хэлэхэд санхүүгийн асуудал дээр жаахан гацаад байнаа. Багш аа, ойлгоойрой.
Баярлалаа. Япон холдоод байгаа бол өөр ойрхон оронд хурал хараарай. Хамгаалах хүнд гадаадад юм хэвлүүлэх маш чухал шүү.