CS701 онлайн ярилцлага

Эрхэм Магистр Оюутнууд аа,

Та бүхэн эхний 2 бие даалтаа өгч дуусаад одоо нэг бие даалт, нэг сорил өгөх үлдсэн байгаа. 2-р сорилыг угтан 11-р сарын 10-ны Бямба гарагт нэг удаа онлайн ярилцлага хийх болно.
Идэвхитэй хичээлээ үзэж байгаа багшид бүртгэлтэй оюутан бүр онлайн ярилцлагын тусгай цахим шуудан хүлээн авах болно. Тодорхой бүлгүүдэд хуваасан байгаа.

Та бүхэн өгөгдсөн хаягаар орж өөр хоорондоо мэдээлэл үлдээж ярилцага хийж туршиж байхыг сануулъя. Багш товлосон өдрийн тогтоосон цагт та бүхэнтэй нэгдэнэ. Ярилцлагын виртуаль тэнхимд амжилттай нэвтэрсэн бол багшийн үлдээсэн мэндчилгээг та унших болно. Өөрөө мөн мэдээлэл үлдээж болно. Ярилцлага болохоос өмнө ядаж нэг удаа нэвтрэн орж турших нь тухайн өдөр цагаа хэмнэн амжилттай оролцох бэлтгэл болно шүү.

Ярилцлагын агуулга:

  • CS701 хичээлийн агуулга, явц
  • Зайнаас суралцах аргачлал, бэрхшээл ба зөвөлгөө
  • MATLAB програмын сул ба давуу тал
  • Бие даалтуудын талаарх санал бодол
  • MATLAB програмын онцлог
  • Бие даан зайнаас суралцах аргачлал
  • Виртуаль хамт олон
  • Зайнаас харилцах соёл

сэдвүүдээр ярилцана.

Ярилцлагыг хөтлөн явуулах улмаар ярилцлагын тайлан файл бэлтгэн явуулах сайн дурын нэг оюутан хэрэгтэй. Энэ ажлыг хийх сонирхолтой хүн байвал Хөтлөгч хийж Тайлан бичих хүсэлтэй байгаагаа илтгэсэн хүсэлт бүхий мэйлийг надад илгээгээрэй. Сонгогдсон оюутанд хөтлөгч хийх болоод тайлан бичих тусгай зааврыг буцаан илгээх болно.

Ярилцлагын урилга аваагүй оюутан байгаа бол энэ бичлэгийн дор кодоо бичиж үлдээгээрэй.

6 comments to CS701 онлайн ярилцлага

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>