Зайнаас хичээл заасаар хэдэн жилийг ардаа орхижээ. Зайнаас хичээл заах болсон тэр үеэсээ өөрөө бас зайнаас суралцаж туршлага суусан талтай. Ингэснээр зайнаас суралцах бэрхшээлийг өөрийн биеэр ойлгож улмаар зайнаас сурч байгаа оюутнуудаа бодитоор үнэлэх гэсэн хувийн зорилготой байсан. Зайнаас суралцах үнэхээр амаргүйг өөрөө суралцах үедээ мэдэрч ойлгосон учир оюутнуудаа боломжоороо дэмжих үнэхээр суралцахад нь туслахыг хичээдэг. Хэн нэгэнд зүгээр л дүн хэрэгтэй байгаа юу эсвэл бага ч гэхнээ юм сурах гэж байна уу гэдгийг бас мэдэрдэг ойлгодог болсон гэхүү дээ. Иймд үнэхээр сурах хүсэлтэй Наран шавьдаа зориулан үүнийг тэрлэлээ. Таалан сонирхоно уу.
Нэр шигээ сайхан мөрөөдөлтэй энэ бүсгүй суралцах чин хүсэлтэй гэнэ. Гэвч цаг заваа тийм ч сайн зохицуулж чадахгүй байгаа бэрхшээлээ нээлттэй хэлж намайг өөртөө зөвөлгөө өгөөч гэсэн билээ. Миний зөвлөх ч гэж юу байхав. Гэхдээ би англи хэлийг өөрөө бие даан сурсан өчүүхэн туршлагаа энд өгүүлэх гэж байна.
Би орост төгссөн учир 2007 он хүртэл бол англи хэлийг сурах шаардлагагүй хэмээн боддог байлаа. Яагаад гэвэл орос хэл дээр хүссэн мэдээллээ олоод авчихдаг бас бүхий л шилдэг нээлт, жинхэнэ шинжлэх ухаан бол Оросоос эхтэй гэдэгт бат итгэдэг байсан. Инээдтэй сонсогдож байгаа байх. Гэхдээ л тэгэж боддог байсан. Гэтэл үнэндээ бол англи хэл сурахаас залхуураад өөрийгөө зөвтгөж байсан арга юм байна лээ. Сүүлд тэрийгээ ойлгосон. Гэтэд 2007 онд манай ШУТИС дээр IFOST 2007 гэсэн том эрдэм шинжилгээний хурал боллоо. Тэр хурал дээр миний Орос профессор маань Герман найз Профессороо дагуулж ирсэн юм. Мэдээж монгол зангаараа би багшаа хүндэлдэг нэгэн учир багшдаа болон герман Профессор хоёрт ёстой л чадлаараа үйлчилж гүйж байлаа. Эхлээд орос багшаа англи герман хэлээр чөлөөтэй сайхан ярьж байгааг хараад бахархах сэтгэл төрж байлаа. Мөн дандаа багшаараа орчуулга хийлгэж герман Профессортой ярилцаж байгаадаа ихэд ичиж байлаа. Энэ бол надад англи хэлийг сурах хэрэгтэй юм байна гэсэн эхний дохио болсон. Улмаар тэр хурал дээр манай сургуулийн Бэхбат багш англи, орос, япон хэлнээс чөлөөтэй орчуулга хийж байгааг хараад маш их сэтгэл хөдөлсөн. Үнэхээр гайхалтай, би ч гэсэн ингээд хэд хэдэн хэлнээс шууд орчуулдаг болох юм сан гэсэн бодол төрсөн. Зүгээр нэг ээрч муурч орчуулах биш манай Бэхээ багш бол ёстой гайхалтай уран яруу орчуулж байсан нь надад маш их таалагдсан. Ингээд л би тэр хурлаас ерөөсөө англи хэл сурах хэрэгтэй юм байна гэдэг бодлыг өөртөө суулгасан. Яагаад ийм их урт түүх яриад байна гэхээр сурах хүсэл бий болно гэдэг бол хамгийн том ЭХЛЭЛ байдаг. Өөрөөр хэлбэл IFOST 2007 бол миний англи хэл сурах ЧИН ХҮСЛИЙГ минь бадрааж өгсөн сайхан хурал болсон.
За ингээд хэл суръя гэсэн чинь яаж сурах билээ? гэсэн асуудал босч ирсэн. МУИС т орж суръя гэж бодлоо. Тэгсэн ажлын хажуугаар худлаа болж байнаа. Тэгэхээр нь курсүүд судаллаа. Нэг курст туршилтаар очиж нэг өдөр суулаа. Биш юмаа. Өөрөө багш хүн учир хүнд юм өгөх сургалт мөн үү биш үү гэдгийг бас ялгана л даа. За тэгээд курст сууя гэхээр бас л ажлын цагаа зохицуулж ер болохгүй байсан. Ажлаа зохицууллаа гэхэд санхүүгийн асуудал ч босч ирж байлаа. За тэгээд ерөөсөө ажлаасаа хөндийрөхгүйгээр бас мөнгө зарахгүйгээр сурах хэрэгтэй юм байна гэж шийдлээ. Тэгээд л шууд заадаг хичээлүүдийнхээ материалуудыг англиар уншиж эхэлсэн. Эхлээд л бараг үг бүрийг толь бичгээс харна өө. Толь бичиг цахим болсон нь бас их нэмэртэй байсан. Гэхдээ үг бүрийг орчуулаад ч юу ч ойлгохгүй байх нь их хэцүү шантармаар байх үе ч байсан. Тэгэхээр нь англи хэлний хамгийн сайн гэсэн өөрөө сурах бичиг олж авлаа. Орос хэл дээр нэг бас англи хэл дээр нэг. Тэгээд л тэрийгээ цаг л гарвал уншаад дасгалыг нь хийгээд харилцан яриаг нь цээжлээд байсан даа. Олдсон сул цаг бүрээ л үг цээжлэхэд зарцуулдаг байлаа. Ажил руугаа автобусанд явж байхдаа жижигхээн цаасан дээр бичсэн тэр өдөр цээжлэх үгээ хааяа хааяа сэмхээн гаргаад гарчихна. Тэгээд л цонх руу харж байгаа юм шиг суух хирнээ цонхон дээр нүдээрээ нөгөө үгээ бичнэ. Орж байгаа бүх үсгийг нь санана. Дараа нь хичээлийн завсарлагаа ч юмуу хүн хүлээж суухдаа сул муу цаасны ар дээр нөгөө үгээ бичнэ. Энэ мэтээр үгийг эрчимтэй цээжилсэн. Юм угааж байхдаа, хүүхдээ авах гээд явах, нойр хүрэхгүй хэвтэх гэх мэт ерөөсөө сул л цаг гарвал үгээ бодно. Ариун цэврийн өрөөндөө чухал үгнүүдээ хэвлээд хадна. Үгийг цээжлэхдээ бичих нь их нэмэртэй гэж би боддог. Харагдсан цаасны өөдөс бүр дээрээ л бичнэ дээ үгээ. Ингээд овоо үгний нөөцтэй болохоороо шууд л бүтэн өгүүлбэрүүд цээжилдэг байсан. Хичээлийнхээ үзүүлэн файлаа англиар гаргаж хичээлээ заадаг байв. Хүүхдүүд зайлуул дургүй л байсан байх даа. ккк. Гэхдээ тухайн үед надад өөр арга байгаагүй юм шүү, оюутнууд аа. Хэдийгээр англиар гаргасан ч монголоороо утга төгөлдөр тайлбарлах гэж хичээдэг байсан. Бид тэмдэглэлийн дэвтэртэй байдаг. Түүн дээрээ янз бүрийн тэмдэглэл бичдэг шүү дээ. Хүнтэй уулзах цаг, худалдаж авах юмс гэдэг ч юмуу… Би бүх тэмдэглэлээ англиар бичдэг болсон. Энэ бас их нэмэртэй байсан санагдаж байна. Аливаа зүйлийг бие даан сурахад урам өгөх хүн маш их хэрэгтэй. Энд миний хань маш их үүрэг гүйцэтгэсэн. Тэр маань намайг ямагт сэтгэлээр дэмжиж, чи чадна, чадаж байна гэж урам хайрладаг байсан. Хэлний дасгал болгох гээд бид 2 жилдээ нэг удаа гадаадын иргэн 2 хоногоор гэртээ авчирдаг байлаа. Гадаадын мэргэжилтэн урьж ажиллуулдаг байгууллагатай гэрээ хийгээд гэртээ 2 өдөр байлгаж Монгол айлын амьдралтай танилцуулдаг юм. Тэгээд л яриад байна даа, нөгөө хүнтэйгээ. Энэ мэтэд манай хүн ерөөсөө дургүйлхдэггүй. Харин ч надаар орчуулга хийлгүүлнээ. Юм асууна. ккк. Нэг удаа бүр улс төрийн юм асуугаад… Би тэрийг нь орчуулж чадахгүй, чи ийм хэцүү юм асуулаа гэсэн чинь чи л өөрөө ямар ч хамаагүй сэдвээр ярьдаг болно гээ биз дээ, энийг ч гэсэн мэдэж байх ёстой гэж байж билээ. Энэ мэтээр үзсээр нэг мэдэхэд буюу 2010 он гэхэд би англиар ярьж эхэлсэн дээ.
Дээрх бүхнээс дүгнэлт хийхэд хамгийн гол зүйл бол сурах ХҮСЭЛ юм. Ямар нэгэн зүйлийг хүсэхгүйгээр ерөөсөө сурахгүй. Хүсэл бий болох нь бас зорилготой холбоотой. Би бол англиар чөлөөтэй хэнтэй ч хамаагүй ярьчихдаг болох юм сан л гэж хүссэн. Угаасаа жаахан яриа хүн чинь хүнээр орчуулга хийлгэж хүнтэй харьцах ёстой утгагүй санагдаад л, хүн сурсан байхад би суръя л гэж бодсон доо.
Хар аргаар сурсан учир өөрийнхөө англи хэлэнд бас их итгэл муутай байсан үе надад бий. Гэхдээ Франц, Герман, Филиппин, АНУ-д олон улсын хуралд илтгэл тавин оролцож олон орны эрдэмтэн судлаач нартай зүсэн бүрийн сэдвээр ярилцаж байхад надад ямар ч бэрхшээл гараагүй. Одоо АНУ, Англи, Герман, Австри, Недерланд, Ирланд, Непал, Энэтхэг, ШриЛанка, Бразил, Индонез, Малайз, Иран, Солонгос, Норвег, Өмнөд Африк гээд олон орны судлаач нартай цахим шуудангаар болон бусад төрлийн хэрэгслэлүүдээр байнгын холбоотой байхад минь хэлний бэрхшээл гардаггүй. Мэдээж бичихэд дүрмийн алдаа гаргадаг л байх. Одоо энэ цолоо хамгаалчихаад харин хэлний юманд сууя гэж бодоод байгаа шүү. ккк. Цэвэр дуудаж оносон сайхан зөв үг хэрэглэж ярьж сурахсан гэж бодож байгаа.
Тэгэхээр дүгнээд хэлэхэд аливаа зүйлийг суръя гэж бодож байгаа бол сурах хүслийг өөртөө суулгаж өгөх нь чухал юм. Бүх бие сэтгэлдээ энийг би сурах ёстой. Сурч чадна гэж ойлгуулах нь чухал. Тэгвэл та суралцах цагаа олох л болно. Бидэнд сул цаг маш их байдаг юм билээ. Хүсвэл та тэр сул цагуудаа олж харна. Тэгээд тэрийгээ суралцахдаа ашиглах болно.
Хэл үнэхээр хөл юм билээ. Үүнийг би биеэрээ ойлгож мэдэрсэн. Хүсвэл ТА ч гэсэн мэдрэх боломжтой шүү. Англи хэл бол эхэнд. Дараа нь та хүссэн 2 дахь хэлээ сонгон суралцаарай. Англитай байхад бол дэлхийд овоо явна дөө.
За ТАНД амжилт хүсье!
Сурах ЧИН хүсэл танд байгаа бол
Суралцах цагаа ТА олох л болно…
thank you very much. i can do it.
Сайн байна уу? Таны нийтлэлийг олж уншсандаа маш их баяртай байна. Яг өнөөдрөөс эхлээд бие дааж англи хэл сурах алхамаа хийгээд байгаа юм. Таны нийтлэл надад маш их урам зориг өгч байна. Цаашид танаас зөвлөгөө авч, илүү ойр байхыг хүсч байна. Ийм байх боломжтой юу ? Яаж холбогдох вэ
Sainuu.Bi 10 jileesee bas ih surguulid orood hvrtel angli hel vzej bsan.ugn bol hicheel deree bagshaas dandaa sain vnelgee awdag baisan.tegsen hernee odoo angli hel gadarlana uu gehees sain oilgodoggvi.bie daaj suah hvseltei.Yg yunas ehlehee sain medehgvi bn.Hvmvvs chih ongoino gedeg ym bn lee.Ternii uchriig bi sain oilgohgvi ym.Neg l uchraa olohgvi bnaa.
Сонссон зүйлээ там тум ч гэхнээ ойлгож эхлэхийг чих онгойх гэж байгаа болов уу. Миний бодлоор сурах хүслээ хаяагүй л болноо сурнаа сурна. Уншаад, хараад, сонсоод л байх хэрэгтэй дээ. Бас бичих хэрэгтэй. Ер нь бол оролдохоо л орхиж болохгүй. Хэлсэн ярьсанаа буцсан худалч болно гэж өөртөө хэлээд зүтгээд бай. Тэгээд нэг мэдэхэд л юу яриад байгааг нь ойлгоод эхэлнээ. Итгэлтэй байна. Амжилт хүсье.
Баярлалаа таниар үнхээр бахархаж байнаа бие дааж сурах нь битгий хэл сургуульд нь сураад ч юу ч сурч чадахгүй хүмүүс зөндөө л байна. Би тэдний нэг нь болчихгүй юмсан гээд л бодож байна. Би Солонгост солонгос хэл сурч байгаа уул нь Монголдоо 13 жилийн турш Солонгос хүмүүстэй ажиллсан даан ч тэр үедээ сураагүй сурах ч хэрэггүй гэж боддог байсан ёстой тэнэг байжээ гээд л өөрийгөө буруутгаж байна, энд ирээд жил боллоо нэг үеээ бодвол ойр зуур ойлголцож л байна гэхдээ л надад чамлагдаж бна олон жил тэр улсынхаа хүмүүстэй хамт ажиллсан гэдэг чинь сурсанаас ялгаагүй биздээ заримдаа ингэж бодоод өөрийгөө буруутгах юм та надаа санал болгох ямар нэгэн арга, зөвлөгөө байна уу?
Юуны өмнө өөрийгөө битгий зэмлэ гэж л хэлмээр байна даа. Сурахад хэзээ ч оройтдоггүй. Сурах хүсэл төрөх, эрэлт хэрэгцээгээ мэдрэх, улмаар СУРЧ эхэлнэ гэдэг маш том алхам шүү. Нэг л мэдэхэд та хүссэнээрээ ярьж өөрийгөө илэрхийлж, ойлгодог болно. Би үүнд итгэж байна. Гол нь сурахаа хэзээ ч орхиж болохгүй. Нүдэндээ харагдсан бүрээ тэр сурч байгаа хэлээрээ нэрлэж, бичиж чаддаг болтлоо ер нь бол үгийг сайн тогтоох хэрэгтэй шүү. Үгтэй байхад тэгээд яринаа ярина. Дүрэм энэ тэр аяандаа уншаад ирэхээр сайжирна бас. Өөртөө урам өгч өөрийгөө сайн цэнэглээд зүтгээд л бай. Тэгээд л болно.
Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд сайхан баярласан уу. Өнгөрсөн ч гэсэн баярын мэнд. Би нэг хэл сурах санаатай олон жил болж байна. даанч ер болохгүй юм. Миний л залхуугийнх байх гэж бодогдлоо үүнийг уншаад. Танд амжилт энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье. энэ блог надад их таалагдлаа. бас хүн бүрт хариу өгч байгаа нь надад маш их таалагдсан баярлалаа танд
Ойрд завгүй болоод блогоо бүр орхичих шахаад л байна. Зав гаргаад блогоор минь зочилсонд баярлалаа. Хүсэж л байвал хэл сурнаа сурна. Нэг л мэдэхэд ойлгоод бас жаахан яриад эхэлдэг. Хэлтэй байх сайхан шүү. Хүссэн хэлээ орхилгүй тэгээд аажмаар үзээд л бай. Сурчихаад энд тэр хэлээрээ сэтгэгдэл оруулаарай. 🙂 Амжилт хүсье.
wish to you all the best and good luck
sain bnuu англи хэлний хамгийн сайн гэсэн өөрөө сурах бичиг ymar nertei haanas awch boloh we zowlooch
Энэ л хамгийн сайн гэж нэрлэж чадахгүй нь ээ. Ер нь бол жишээ сайтай дүрмийн номноос эхлэхэд зүгээр санагдсан. Хэдийгээр бие дааж сурч байгаа ч энгийн заавал мэдэх дүрмүүдийг мэдэхгүйгээр уншиж ойлгохгүй. Үг мэддэг байлаа ч дүрэм мэдэх нь чухал. Эхлэн суралцагсдад зориулсан энгийн бичлэгтэй номнууд сан байдаг. Одоо бол интернэтээр дүүрэн олон сайхан сурах бичиг хичээл бий болсон. Тэрнээс үзэх хэрэгтэй дээ.
sain bnuu англи хэлний хамгийн сайн өөрөө сурах бичиг ymar nertei haanas olj awah we zowlooch
mudag bagsh bnaa. amjilt2
sain bnuu angli hel surah orchuulga hiih tuhai haij bgaad tanii zovlogoog olloo bi bas bagsh tsag zaw muu gj boddg blaa urmiin shn ugnuud sonsood bi ch gesen chadna gj zorilgo tawihaar shiideed bnaa tand mash ih bayrllaa hicheelleed ur dungee zaawal ahin bichnee hel surahiig mash ih husej bn :p
Хүсвэл хүн сурч болноо. Хэлээ сайн сураад хүрсэн амжилтаа хуваалцаарай. Та бүхэнд миний блогийн бяцхан агуулга нэмэр болж байгаад баяртай байнаа.
Уранчимэг багшийн блогоор орж үзлээ. 2008 онд мэргэшсэн инженерийн сургалтан дээр дашдорж багшийн хичээлийн лабораторийн хичээл орж байсныг саналаа.бидэнд интернетийн хэрэглээний талаар хичээл орж бид бүгдээрээ мэйл хаяг авч байлаа. багш хүний нарны цацраг мэт агуу их авьяас чадварыг тань хүндэлж байна
Сайн байна уу? Блогоор маань зочилсонд баярлалаа. Тэнхимийн эрхлэгчийн даалгавраар Мэргэшсэн инженерийн сургалтанд хичээл заадаг байсан сан. Та бүхний ажил үйлс сайн байгаа гэдэгт итгэж байна. Улам их амжилт хүсье.
sain baina uu?
bi uug n bagaasaa l angi hel surch ehelsen zndo olon surgaltand suusan.
hvnii yrij bga zviliig sn oilgood bga mortloo ooroo yrih gheer yag uy yrih yaahaa mdehgv um ta zowlooch
зориг гаргаал ярих боломж гарах бүрт яриад бай. Тэгээд аяндаа болчихдог юм. Буруу дуудчих вий, алдаа гаргачих вий гэж ер санаа зоьох хэрэггүй. Яриад л бай.
Sain bna uu? bi yag odoo gadaadad helj surch bgaa l daa ene minii ehnii 7 honog campusd bairlaad uruunduu 2 gadaadtai hamt bgaa, hichelee yruusuu oilgohq hundrel garch mash hetsuu sanagdaj shantarch suuh ue min yag odoo; tgd yuruusuu l hicheey gj bodoj devteree avaad uguulber zohioh gj bgad ehleed bie daaj surah zuvlumj hailaa tgd hed heden humuusiin hel sursan tuhai niitlel unshaad uram zorig avch itgel turj bna. Tanii helsneer yag demjih itgel uguh hun heregtei bdg yum bna tgd hamgiin tom daisan boloh uuriiguu YALAH yostoi gedgee uhaarlaa. bi end 2 sar bh yum ymartaa ch hamgiin sain chadhaaraa suraad ochino magadgui angli hel sain surchaad dahin bi end comment bichih bolnoo. 2012 onoos odoog hurtel enehuu niitlel door comment bichigdsen bolhoor bi ch bas neg udur dahin bichnee amlay 🙂 neg udur bas ingeed hel surah gj bgaa zaluusdaa zoriulj niitlel bichnee. Tanid bayrlalaa
Suuliin yed achaalal ihtei blogoo ch shalgaj amjsangyi, tanii commentiig udaasan bna. Uuchlaarai. Hele surah geed yavaj bnaa gedeg ali hedii ni mash tom alhamaa hiichihsen gesne yg bna. Oilgohgyi baigaadaa buhimdah er hereggyi shyy. Surch baigaa hun chini davtan asuuh, udaan yarih erhtei baidag yum. Iimd HUNII sursaniig BI SURNA gedeg uriag oortoo sain heleed l zutgeed baigaarai. Aldaagyi yarih ehleed chuhal bish sanagddag. OILGOH mash chuhal. Tegeed erguuleed buruu ch gehnee hariulah chuhal shyy. AMJILT husie! CHADNAA CHADNA…
Ystoi ih bayarlalaa vnendee surah husel temuulleel olchvol boloh ymshig sanagdsan. Neg udur l bi english heliig suran gej bodoj bsan odoonoos vnheer zorilt taviad surhaar shiidsen daraan ypon hel bga tand tsaashdiin ajildchine amjilt husiy 🙂
Таныг англи хэл сурч эхэлж байхад орос үгнүүд түрүүлж орж ирээд байдаг байсан уу? Байсан бол энэ хүндрэлийг хэрхэн давсан бэ? Би Washington DC-д жил шахам байхдаа хальт англи хэл сурсан ухаантай. Гэхдээ ярих гэхээр хольж хутгаад англи ч биш, орос ч биш ёстой нөгөө “broken english” болгочихоод сүүлдээ өөрөө будилаад учраа олохоо болихоороо ярихаас санаа зовоод л……..
Эхэндээ тэгдэг байсан. Одоо бол эхлээд орос биш англи нь орж ирээд байх болж… Гэвч хаана байгаагаа сайтар ойлгоод тайван яарахгүй ярихад тэгээд болдог юмаа.
Таний бичсэнийг уншсан чинь аль 2002 онд бидэнд “Компьютерийн хэрэглээ-1 ба 2”-г орж байсан.
Хичээлээ “Будущие инженеры” гээд л эхэлдэг. Хичээлийг их энгийнээс эхлэн маш ойлгомжтой заадаг болохоор ажлын хажуугаар сурч байсан бидний хоцрохоос айдаг мөртөө харин суух гэж яардаг, тэр үед ид цэцэглэж байсан гар утсаараа мессеж бичихдээ “та нар зөв галиглаж зөв бичиж байгаарай” гэж хүртэл зааж өгсөн багшийн маань характер яг мөндөө гэж бодогдож байна шүү.
орос хэл онлайнаар сурах хэрэгтэй байна, хөдөө орон нуагт,дээр нь хувийн бизнес гээд л, цаг гаргаад сэтгэл байвал урах л байх, туслаач хө
Орос хэлний онлайн сурахын талаар бага судалсан. Гэхдээ танд зориулаад хайж дараах эх сурвалжуудыг оллоо.
http://project-modelino.com/language.php?site_language=russian&learn_language=russian
https://www.youtube.com/watch?v=vynnVjZx6rg
энэ мэт хайвал их юм гарах бололтой. Хамгийн эхэнд гарч ирсэн заримаас нь хүргэж байна. Орос хэл сайхан хэл шүү. Таны сурах их үйлсэд улам их амжилт хүсье.
Зөвөлгөө маш их таалагдсан. Бие дааж сурахад зориулсан ямар ном сайн бэ? Та зөвлөөрэй.
Өөрт чинь ойлгомжтой санагдсан ямар ч сурах бичгийг сонгож болно. Гол нь байнга авч явахад хөнгөн, хялбар бас бичлэг хэллэг нь өөрт чинь таалагдаж байх ёстой. Тэгээд тэр номноосоо үг, өгүүлбэр сайн цээжилж улмаар дасгалуудыг нь цээжээрээ хийгээд байх хэрэгтэй шүү.
Sain bainu bi angli heliig neeh ch sain medehguie gehde oir zuuriin yria deerh tanii Angliar bichsen zuilsiig oilgoh l hemjeend bnaa ta angli Hel surahda hamgiin ehend ugnuudeee tseejilj ehelsen gej oilgoj bolohu bolvol facebook hayagaa uldegech
Хэл сурахад үг цээжлэх мэдээж маш чухал. Тэрнээс гадна аль болох тэр хэлээрээ юм уншиж мөн боломжтой бол хүнтэй харьцаж байх хэрэгтэй санагдсан. Би ч чөлөөтэй цаг бүрээ л хэлээ сайжруулахад зарцуулж байсан даа. Гэхдээ л гайгшй ярьдаг болтол 3-5н жил шаардагдсан шүү. Шантрахгүй хаяхгүй л байх хэрэгтэй дээ.
Sain bnuu? ymar goy yum bee uuriin tani bichsen zuiliig unshaad yu yugui uuruu hel suraad yriAd ehelj bgaa yum shg l dogdolj bayarlalaa. bi bas uuruu hel yaj surah wee gej bodoj google-ees search hiij bgaad tanii sitei-ruu newterchihlee ih saihan zuwulguu bna. Tanii bichsen zuiliig unshsan chinnadad ymar ih tsag zaw bdag yum bee kkk
Tand uram ogch itgel toruulsendee bayaryai bna. Hel surah chin husel, erelt heregtsee baigaagaa medreh ni hel surahad mash ih tulhets boldog. Iimd ta hussen helee zaaval surah bolnoo. Bi itgej bna uund.
Sain bnu. Bi oros hel surah huseltei bga yma. Tegehiin tuld Orosod helnii beltgeld yawaad tendee 1-2 jil amidardag ym biluu gej bodoj bga. Ingeh ni tsag mongonii huwid ih garlagatai. Gehdee ur dun ni ymar bh bol esvel mongoldoo bie daaj sursan ni deer uu. Ali shiidver ni zow be nadad zowlooch please
Бид оростой ижил кирилээр бичдэг. Бас орос хэл бичсэнээрээ уншдаг. Сурахад бидэнд илүү ойр хэл гэж бодож байна. Та эхлээд эх орондоо бие дааж сурах нь дээр дээ. Шууд орчинд нь яваад очихоор тэндээ зохицож амьдрах гээд бас бухимдал их гарна. Наад захын яриатай болж байж гарсан нь дээр. Оросууд олон таван үггүй тэрэн шигээ наалинхай зан бага хүмүүс шүү. Хатуу ширүүн гэж хэлж болно. Эхлээд тэгэж санагдаад байдаг юм.
sanaandq ene blogt zochillo.uneheer goy yum aa bi oros heliig surahar shiideed bga yum l da.nodnin jil anh hil garch uzlee tgsn naad zah n delguurt orohd yu yriha mdhq tulgamdaj btl manai ng tanil egch hdn jil orost amidrsn gsnde hudaldagchtai ng yum oilgoltsoj hdn yum awad garch bsiin.ter ued bi oorto ih l uram hugarch ble ene oros helg surah husliig mini ulam nemsn dee.uram ogsn est goy medeelluud blaa
Гадаад хэл бол одоогийн залууст ус агаар мэт чухал шүү. Хөрш 2 орныхоо хэлээр ойр зуур ярьчихдаг байх сайхан гэж бодож байна. Амжилт хүсье. Хүсч л байгаа бол Монгол хүн хэлийг амархан сурна. Үүнд харин чиг итгэлтэй байна шүү.
сайн байнауу сайхан мэдээлэл бна орос хэл бие дааж сурах гээд сайн болж өгөхгүй л байлаа танайтай ФБ ээр найз болж юм асууж баймаар байхын боломжтой юу?
Та намайг хэт дээгүүр үнэлж байна. Би жирийн л нэгэн. Асуух зүйлээ энд бичихэд мэдэх юмаа би танд хариулаад байнаа. Хэл сурах их үйлсэд чинь Чин сэтгэлээсээ амжилт хүсье.
sain bn uu.ih heregtei medeelel bnaa.bi orost helnii beltgeld suuj bgaa.gehdee anh irehdee l yu ch medehgui irsen bolhoor odoo boltol 6sariin hugatsaand oir zuurhan l engiin yriu gehees tsaashaa durem yg tsever shan yrina gdg bol hol l sanagdaad bh ym.ydaj bhad odoo togsoltiin shalgalt eheleed duremiin shalgalt dree yaj ch hicheegeed 3s deesh avj chadahgui bh ym.2 ogood 2land ni 3 avsan bolhoor odoo buur setgeleer unaad daraa jil orost surna gdg ch bas hetsuu bolomjgui met sanagdah bolloo… 🙁
Не подайся. Если человек Сам хочет то ВСЁ может. Вперед…
хорошо. большое спасибо. я буду стараться 🙂
Молодец. Когда я впервый раз приехала в Россий учиться мне тоже было трудно. Я понимала почти ничего. И начало читать хорошие книги на русском. И старалась больше говорит по русски именно с русскими. После полгода всё было лучше. Так что у вас всё будет хорошо. Желаю успехов.
сайн байна уу? санаандгүйгээр энийг олж уншсандаа баяртай байна. танд талархаж байна. би тантай холбогдож зөвлөгөө авч байж болох уу?
Блогоор минь зочилсонд баярлалаа. Асуулт байвал мэйл бичиж болноо.
[Marked as spam by Antispam Bee | Spam reason: Server IP]
урам хайрласанд баярлалаа. Үнэхээр сайхан санагдаж байна би ч бас чадна. Баярлалаа
[Marked as spam by Antispam Bee | Spam reason: Server IP]
Сайн байна уу багшаа. хэрэгтэй мэдээлэл байна. маш их урам авлаа баяраллаа. Англи хэлийг заавал бүрэн сурнаа.
Good luck!
санамсаргүй байжийгаад өөртөө хэрэгтэй байсан зүйлийг олоод уншчихлаа. би ч бас ажлын хажуугаар сурч чадахгүй дээрээс нь санхүүгийн байдал энэ тэр гээд яахаа мэдэхгүй байсан юм. англи хэлээ бие даагаад сайн сурч болох юм байна гэдгийг ойлголоо. танд их баярлалаа. бас таны нийтлэлийн талаар бусдын санаа оноог хальт уншлаа. зарим нэг атаач хүмүүс хүний урмыг хугалах гэж увайгүй аашлах юм. ингэх тусам нь та улам гялалзаарай.
Thanks a lot for kind words.
Санаандгүй таны блогоор зочилчихлоо.Уг нь япон хэл хэрхэн бие даан сурах вэ гэж гүүглдэж байтал таны нийтлэлийн гарчиг сонирхолтой санагдаад орж үзсиймаа.Таны бусдад чин сэтгэлээсээ тус болох гэж сэтгэлээ гаргаж бичсэн нийтлэл үнэхээр сайхан санагдлаа.Би уг нь орос хэлтэй юм.Нэг газар инженер хийдийн.Тэгээд мастерт суралцах санаатай.Англи хэл халтар бултар тааруухан.Бололцоотой бол онлайн зөвлөгөө өгөөч.Та хаана багшилдаг вэ.add plz my id: noname_spb@yahoo.com
Okay, will send email.
Сайн байна уу багш аа. Орос хэл бие дааж сурах талаар интернетээр хайж байгаад таны блогийг оллоо. Их хэрэгтэй гоё зөвлөгөө бичсэн байна, яг л манай Урнаа багш мөн дөө. Багшдаа баярлаж явдаг шүү.
Хэрэг болох санаа авах зүйл олж уншсан бол болж дээ. Хэлийг гэхдээ болж өгвөл сайн л сурах хэрэгтэй бололтой шүү. Багш нь одоо юмаа бичээд ирэхээр би ер англи хэлгүй юм байна гэж бодогдоод л байх юм… Дүрэмгүй их муу байнаа. Хараар сурахын сул тал энэ байна.
Bagshdaa hairtai shvv..!
Ñàéí áàéíà óó áàãøàà. Èõ ñàéõàí çºâëºãºº áàéíà. Òàíû ëåêö¿¿ä àíãëè õýëýýð áàéñàí õýö¿¿ áàéñàí ÷ òýð ÷èíü ýðãýýä ìàø èõ õýðýã áîëñîí. Áàãøäàà ¿ðãýëæ áàÿðëàæ ÿâäàã ø¿¿. Àìæèëò õ¿ñüå áàãøàà.
Сайн байна уу? Энэ блогоор нэг зочлоод үзээрэй гэж зөвлөсний дагуу орлоо. Өндөр сэтгэгдэлтэй байна. Комментод лайк дарж болдог бол бичсэн коммент болгон дээр дарах байлаа. Хамгийн эхлээд хэл сурсан минь учиртай гэсэн гарчиг уншмаар санагсан юм. Илүү сайн ухаж байгаад асуух юм гарах байх шүү. Баярлалаа…
Блогоор маань зочилсонд баярлалаа. Бас блогийг маань санал болгосон зочинд давхар талархаж байна. Хүнэн болж төрсөнийх өөрийн мэдсэн сурсанаа хүнтэй харамгүй хуваалцахсан гэсэн нэгэн бодлын үзүүрээс энэ блог бий болсон юмаа. Энд байгаа бүхэн шилдэг зөв гэж батлахгүй ч энд бичигдсэн бүхэн нэгэн Монгол эмэгтэй сэтгэл зүрхний угаас гардаг гэдгийг баталж чаднаа. Та бодол саналаа нээлттэй хэлээрэй. Та шинэ оноо сайхан угтаарай.
bi deer handsan boogii gedeg hund handaj heden ug heleh gesiin. bodwol bid adilhan l neg bagshaar hicheel zaalgaj bsan bololtoi. heniig ch yalgahgui, hend ch doligonohgui, ardiin huuhed bagshiin huuhed dargiin huuhed geed yanz yanziin zuileer l dugnedeg bsan ued shudraga handaj bsan gants bagsh maani urnaa bagsh bsan gedgiig medej bga blgui de. iim ih erdem medlegtei teriigee busdad hurgehiin toloo setgel gargaj bga bagshiigaa zugeer l hen ch bish negen eldweer helehiig haraad tessengui. chi mundag bj bolno gehdee hun ooriigoo bainga chamlaj bh estoi bdgiin gesen shu. uuchlaarai jaahan buhimdchihlaa.
[MARKED AS SPAM BY ANTISPAM BEE | Honey Pot]
Баярлалаа! Маш их таалагдлаа таны блог-оор зочилохыг санал болгосон Жаргалмаа багшдаа баярлалаа. Би оюунлаг, чадвартай эмэгтэйчүүдээр бахархаж явдаг мөн үлгэр жишээ авахыг үргэлж л хичээдэг цаашдаа ч мөн та бүгдээс үлгэр жишээ авч үнэтэй зөвөлгөөнүүдийг тань сонсохыг тун их хүсэж байна. 🙂 Танд амжилт хүсье
Амралтын өдрийн мэнд хүргэе! Блогийг маань үнэгүй суртчилж байгаа Жаргалмаадаа бас баярлалаа. Багшийнхаа зөвөлгөөг сонсдог “чих зөөлөн” сайн шавьтай юм байна. Манай Монголд чадварлаг мундаг эмэгтэйчүүд их байдаг юм шүү. Багш нь бол жирийн л нэгэн. Бусдаас ялгаатай нь энэ блогоороо дамжуулаад санаа бодлоо илэрхийлчихдэг нэгэн байх. Тэрнээс чимээгүй ихийг бүтээж яваа олон эмэгтэйчүүд байгаад бат итгэдэг шүү. Чи бодвол МТ-н хүн биз. Тэгвэл Эрдэнэчимэг гэж бас нэгэн мундаг эмэгтэй олон сайхан блогтой бөгөөд маш их хэрэгцээтэй зүйл бичдэг юм шүү дээ. http://erdeelym.blogspot.de/ энэ хаяг нь. Баруун талд нь цэс нь байгаа шүү. За амжилт хүсье!
Баярлалаа
Minii angli heleer haltar hultar oilgoj yaridag bolson n bi utga uchirgu subtai kino uzsen zuer l zawanda hobby um bolhoor kino uzdeg bss tgd neg l medehed chih ongoidiim ble heheh hun bur yaj ch surj bolno gol n chadku gej bodohgui l bol minii huwid bol bi zuer l kino l uzdeg baisan ehende oilgodgui yawanda gadarladag bolno odoo bol er n kino teatrt kino uzehed halit oilgiishu unshihguigeer heheh. Saihan dursamj zowlogoo baina :)Manai naiz bid 2 bas neg sonin tuuhtei neg odor hicheelee tarchaad harij yawtal neg Germany zaluu mongo guigaad zogsoj baisan ter zaluu Germany-s zowhon uurgewchee uureel garsan gess tgd uls uls damjij yawsaar irsen gess zamda ajil hiij mongo guij buhii l argiig hereglesen gess delhiig toiroh moroodoltei tgd bid 2 tuunii ugiig sonsood chmg end guilga guiwal gadaad uchir hen ch mongo ogohgui geed manai nz gertee awaachaad sambar hiij ogood hamt humuust tailbarlaj zogsood 54000 togrog 2 honogt olood gertee amidruulaad ter zaluug tsaash yawuulj baisan ter zaluud iim zorigtoi aylal hiihed n angli hel l mash chuhal nolootei baisan heltei bol holtei gedeg chin l ene shu de heheh 🙂
Өөрийн туршлагаа бас сургамжтай түүх хуваалцсанд баярлалаа. Тэр герман залуу шиг хүмүүс европод нэлээн байдаг мэт санагдсан. Өөрөөр хэлбэл мөнгөгүй хэдий ч дэлхийгээр аялах бас улс оронтой танилцах. Гэхдээ тэгэж яваа болгон нь ядуу байх албагүй байдаг гэнэ лээ. Гол санаа нь хорвоог өөрөөрөө таних юмуу даа. Бас өөрийгөө олох гэж ярьдаг юм байна лээ. Бидний монголчууд үнэндээ цөөхөн учир бие биендээ их ойрхон өсдөг санагдсан. Ядаж л аав ээж болио гэтэл өвөртөлж унтана ш дээ. Гэтэл энд бол чи гэдсэнд олдлл чамд өрөө бэлдээд чи төрсөн цагаасаа л ганцаараа унтана. ккк. Ерөөсөө төрөөд л хувь хүн болчихдог гэх юмуу даа. Манайхан бол одоо болтол нийгмийн хэлбэрээр хамтарсан байдлаараа амьдарч байгаа ховор ард түмэн шүү.
Тэр залууд тусалсанд баяртай байна. Ер нь гадныхан манай Монголчуудыг их сайхан сэтгэлтэй гэдэг юм байна лаа. Тэгэж сонсох маш сайхан байдаг. Танай найз та 2 их сайхан буянтай үйл хийсэн байна. Одоо тэр залуу та 2-г биш Монгол оронг маань ямагт сайхнаар дурсах болно. Бас танил найз нөхөд үр хүүхэддээ дамжуулан ярих болно.
Бүх зүйл ийм энгийн байдгыг ойлгоогүй л байна даа миний хувьд гэхдээ уншсан чинь энгийнээр эхлээд төгс болох боломж байгаа гэж бодогдлоо баярлалаа Багшаа !
It sounding good. Wish to you enjoy learning and fast improvement.
Сайхан санаа өгсөнд баярлалаа. Нээрээ л эхлээд заавал ХҮСЭЛ байх ёстой гэдэгтээ би санал нэг байна. Үүнийг бас оюутнууддаа ч их хэлдэг юм. Олимпийн тамирчин хүртэл амжилт гаргахдаа сэтгэлзүйгээ бэлддэг шүү дээ. Үүнтэй адилаар сурахад хүртэл эхлээд сэтгэлээ бэлтгэх, хүсэх, ухамсарлах хэрэгтэй гэж боддог. Хэлний хувьд энэ зун сургалтанд суусан. Эхлээд жаахан эмээж байсан. Гэхдээ хүн цагаа тулахаар яаж ийж байгаад л ойлголцдог юм билээ. Багш нар маань намайг үнэлж 2 сар энд болоход бид нар шиг ярьдаг болно гэсэн урам нь надад их итгэл төрүүлсэн. Нээрээ багш аа, би чинь багийнхаа хэлмэрч нь хийж явлаа ш дээ. 🙂 Цогоо Энэтхэгт 2 сарын хэлний сургалтанд суугаад ирсэн. Тэндээс зорилго тавин хэдэн ном авчруулсан байгаа. Одоо тэрнийхээ хэргийг л гаргана даа. Таны зөвөлгөө үүнд маань ч их түлхэц болж байна. Ажлын цаг зав яг үнэнийг хэлэхэд хэцүү байгаа ч өөртөө заавал цаг гарганаа. Ахицынхаа талаар таньд дараа хэлнээ. 🙂 Таньд амжилт хүсье.
Аан багш нь нэг шавь маань хүсэлт тавихаар нь нэг ийм юм бичсэн чинь бас юм дуулж л байна. ккк. Хэл сурах амаргүй ээ. Гэхдээ англи хэлээр ярьж байгаа хүмүүсийн ихэнх нь гадаад хүмүүс байдаг учир тэгээд болдог юм билээ. Америк хүн болоод англи хүний яриаг ойлгох л эхлээд хэцүү байсан. Гэхдээ тэгээд сонсоод байхаар болж байна лээ. Дуудлага энэ тэр бол бүүр дүүрсээн. ккк. Шинжлэх ухааны талын хүмүүс тэрийг нь харах нь багадаа л болж байна. Чи одоо зогсолгүй л хичээгээд байгаарай. Тэгээд сурна даа сурна. Нөгөө эрдмийн юмаа юу болгож байна? Яагаад таг байна? хө.
Харин хийх юм их байнаа. Энэ ажил маань надад зав өгөхгүй байна уу, эсвэл би TIME MАNАGEMENT хийж чадахгүй байна уу. Өдөр хоног өнгөрөөд л, өөртөө зориулж хөгжсөн зүйл байхгүйд сүүлийн үед их гонсгор явж байна. Ажлын байраа солиод 7 жил болоход тэнхимийн эрхлэгч гэсэн гоё цолтой, өөртөө сэтгэл хангалуун бус нэгэн бүсгүй л явж байна даа. Ажлын байраа сольдог ч юм уу гэж бодогдох боллоо. Солино гэдэг маань өөр салбарт хүч үздэг ч юм уу гэж бодогдох юм. Таны зав зайг харж байгаад нэг сайхан ONLINE уулзалт хиймээр л байна.
Never think about your self negative. It can do others. Why you not enjoying yourself? Try to find out reason. After that can make decision. To change well running job position is not best decision by my view. But your life is yours. You have to do decision. I will think about online meeting. But cannot promise.
Thank you for anything, I understand that your idea. I will think about your direction. Sorry, maybe it is not good choose (English word). I will promise learn to English.
Wish to you all the best!
yo taniig angli-aar hicheel zaadgiig medehgui l yum ba. ta aimaar muuhai heldeg orosoor ch muuhai heldeg. hund zuvluguu uguh ch yu l bol doo umnuus chini ichlee. uuchlaarai.
Хараар сурсан юм чинь муу л байгаа, зөвшөөрч байна. Хятадаас орж байгаа Эрхэм та юун их бухимданав дээ. Төгс сайхан хэлтэй бол миний муусайн шавь нарт хэл сайн сурдаг туршлаганаасаа хуваалцаарай л даа. Хувь хүний блог руу өөрийн дураар орж өөрөө уншчихаад ийм хатуу хэлж байдаг. ккк. Та ч их л бухимдалтай байгаа юм байна даа… Муухай дуудлагыг минь дараа засаж өгөөрэй.
Шанхайгаас тайлбар бичсэн энэ Эрхэмд хэлэхэд би англиар тааруу дууддаг ч харин оросоор бол “аймаар муухай” ярьдаггүй дээ. Өөрөө ер нь надад их л хорссон нэгэн байна гэж би бодлоо. Намайг гайгүй ойрхон мэддэг хүн бололтой. Гэхдээ миний өмнөөс ичээд байхыг бодохоор миний бас “найз” бололтой шүү… Нүүр тулж уулзмаар санагдчихлаа.
Bayarlalaa bagshaa. Saihan zuvluguu ugsund mash ih bayarlalaa Tanid erdmiin ajil ireeduin zorilgod tani amjiltiig eruuy!
Хүслээ гүйцээж сурсан мэдсэнээрээ өөрийгөө гоёж яваарай. Чи чаднаа.
WOW. BIG LIKE.
Turshlagaasaa haramgui huvaaltsan, humuust saihan
ulger duurailal bolohuits zuvulguu baina aa.
Ih taalagdlaa. Mundag shuu.
Amjilt huseye!!!
Баярлалаа. Туршлага ч гэж дээ. ккк. Жинхэнэ мундагууд нь уншвал шоолох биз. Жир нэг нь уншвал олзуурхах биз. ккк. Би чинь яс юман дээрээ нэлээн шаралхуу нөхөр байгаа юм. Гэхдээ шаралхуу зангаа хөдөлгүүр болгож хувиргаад зөв юманд ашиглах гэж үздэг санаатай. Ил хэлбэл баруун зүүнгүй олон хэлээр ярьж хүмүүстэй сайхан чөлөөтэй харьцаж байгаа хүнийг хараад эрхгүй нэг юм бодогдсон шүү.
Цаг зав гарган блогт минь тогтмол айлчилж байдагт баярлалаа.
*Erdemtei hun daruu
Ih murun dulguun* gj jinhene
mundag hun gej taniig l helmeer bna.
Ingej saihan jijig zuiliig ch orhilgui
zuvluh hun hovor bdag shuu.
Санаа зовмоор магтаж байна шүү. Тэгэхдээ л баярлалаа. Надад ийм зөвөлгөө өгдөг хүн байгаасай гэж би дандаа хүсдэг байсан юмаа. Ганцаардах үе ч их шүү дээ, энэ хорвоод.
SAIN bnu