Михаил Скривен

Михаил Скривен 1928 онд төржээ.  Тэрээр Клэйрмонтын Их Сургуулийн сэтгэл судлалын Профессор бөгөөд Баруун Мичиганы Их Сургуулийн Үнэлгээний Төвийн Ахмад Судлаач, Пало Алто Их Сургуулийн Судалгааны Институтын Захирал юм. Михаил Скривен Австралийн Мэлбурний Их Сургуульд математикийн чиглэлээр суралцаж бакалавр болон магистрын зэрэг авчээ. Түүний эхний хоёр бүтээл математик физикийн чиглэлээр бичигдсэн байна. Оксфордын Их Сургуульд докторын судалгааны ажил хийхдээ тэрээр шинжлэх ухаан ба түүхийн логик уялдаа холбооны чиглэлээр ажилласан ажээ. Михаил Скривен 50-н жил багшлахдаа математик, сэтгэл судлал, философи, түүх болон шинжлэх ухааны философи, хууль, үнэлгээ, боловсролын чиглэлийн тэнхимүүдийн эрхлэгчийн ажлуудыг Минесотийн Их Сургууль, Калифорнийн Их Сургууль, Баруун Австрал болон Аукландын Их Сургууль, Свартмор, Харвард, Сан Францискогийн Их Сургуулиудад хийж байжээ. Одоогоор тэрээр Клэйрмонтын Их Сургуульд ажиллаж байна. Тэрээр 450 гаран бүтээл туурвисан бөгөөд ихэнхдээ компьютер, энгийн бус логик, сансар судлал, олон улсын филантропи болон технологийн чиглэлээр бичсэн байна. Скривен 40 гаран шинжлэх ухааны сэтгүүлийн редакцийн ажил эрхэлдэг бөгөөд Америкийн Боловсрол Судлалын Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Америкийн Үнэлгээний Нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байжээ.

Скривений түүхийг энд оруулсан шалтгаан нь боловсролын үнэлгээний чиглэлээр судалгаа хийж байгаа хүмүүсийн судалгааны ажлын судлагдсан байдалд заавал орох ёстой бүтээлүүдийг мөн энэ хүн бичсэн байсанд оршино. Тэрээр боловсролын үнэлгээнд гарсан гурван түүхэн хувьсгалыг тодруулан бичсэн бөгөөд үнэлгээний чиглэлээр бичигдсэн бүхий л нэр бүхий бүтээлийн түүхэн хэсэгт Скривений бүтээлээс олонтаа иш татсан байлаа.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>