Зайнаас сургалт удирддаг, зайнаас хичээл заадаг багш нарт хэрэгцээтэй хэмээн бодсон үүднээс зайн багш нарт зориулан Канадын Commonwealth олон улсын байгууллагаас гаргасан гарын авлагаас товчлон танд хүргэж байна.
1-р хэсэг.
Нээлттэй зайн сургалтыг удирдах багш ямар чадваруудтай байх ёстой вэ?
“Зайнаас хичээл удирдах багш хүн ямар чадваруудтай байх нь чухал вэ?” гэсэн асуултанд туршлагатай багш нарын хариулсан хариултаас дараах ерөнхий чиглэлүүдийг тогтоосон юм. Үүнд:
- Дэмжих: хэдийгээр сургалтын агуулганд багтаагүй ч тэдний суралцах явцад нэмэртэй чиглэлүүд дээр тусламж үзүүлэх
- Чиглүүлэх: сургалтын агуулгыг ойлгоход тусалж, сургалтын зорилгоо биелүүлэхд нь дэмжлэг үзүүлэх
- Боломж олгох: суралцах зөв зохистой аргаа олох, хөгжүүлэхэд нь туслах
- Удирдах: сургалтыг явуулж байгаа байгууллага, зохион байгуулагчид ба суралцагсад хооронд холбоо тогтоох, тэдэнд харилцан үйлчлэх
Source: Tutoring in open and distance learning: a handbook for tutors, Published by: The commonwealth of learning, 2003.
Recent Comments