Төгс төгөлдөр зайн багшийн шинжүүд
Аливаа зүйлд төгс төгөлдөр байна гэдэг нь санаан зоргоор болдог зүйл биш хэдий ч бид тийм байх гэж мэрийдэг нь зүй билээ. Иймд зайнаас суралцагсад болоод зайн багш нарын туршлага, санал бодол дээр тулгуурлан бид дараах жагсаалтыг гаргаж байна. Доорх шинж чанарууд нь төгс төгөлдөр зайн багшид байвал зохих шинжүүд хэмээн асуулганд хамрагсад үзсэн юм. Үүнд:
- Суралцагсадаас болон сурах үйл явцаас юу хүлээж байгаагаа тодорхой илэрхийлдэг байх
- Нэмэлт асуулт тавихыг хүлээн зөвшөөрдөг байх
- Алдаа дутагдалыг олж хардаг ч алдааг засах боломжийг олгодог байх, суралцагсдад яагаад үнэлгээ буурсан буюу оноо алдсан шалтгааныг хэлж өгдөг байх
- Нямбай, эмх цэгцтэй хэдий ч хөгжөөж урам өгсөн байдлаар тайлбар өгдөг байх
- Учирч байгаа бэрхшээлийг даван туулахад нь дэм өгсөн нэмэлт сэдээлтийн аргуудыг ашигладаг байх
- Бие даан ойлгоход хүндрэлтэй, эсвэл зөв суралцахад бэрхшээлтэй ойлголтуудыг суралцахад дөхөмтжй болгон дэлгэрүүлэн тайлбарлаж, тодруулж өгдөг байх
- Суралцагсадыг бодит зорилготоо хүрэхэд нь тусалдаг байх
- Шаардлагатай үед уян хатан байж чаддаг байх
- Суралцагсадыг өдөөх, сэдээх, урам өгөх тал дээр чин сэтгэл гарган ажилладаг байх
- Зааварчилгаа, зөвөлгөө, залруулгыг утга төгөлдөр, гаргацтай, ширхэгчлэн бичиж өгдөг байх
- Даалгавруудын хариуг хурдан шуурхай мэдээлдэг байх
Сайн зайн сургалтын багш болоход минь туслах материал байна. Баярлалаа. Багш аа.
You are welcome!