Магадлалын онол – Дүрст хичээл 1

Магадлалын онолын талаар энгийн хэдий ч ойлгомжтой нэгэн хичээл оллоо.
Энд дарж дүрст хичээлийг үзнэ үү.
Хичээлийн гол агуулгыг товчлон хүргэвэл:
Аливаа үзэгдэлийн магадлал тооцоолно гэдэг нь тухайн үзэгдэлээс гарч болох үр дүнгийн тооноос шууд хамааралтайг харуулсанд оршино. Хэрэв үзэгдэлд оролцож байгаа элементүүд үр дүн болох ИЖИЛ магадлалтай бол магадлалыг тооцох амархан гэдгийг энд харуулсан байгаа. Эхний жишээгээр 6-н талд шоо авсан бөгөөд, шоог хаяхад ямар тал нь буух магадлалыг тооцохдоо зургааны нэг хэмээн гаргаж байна. Учир нь шоог яаж ч хаясан аль нэг тоо унах магадлал бүх талд ижил байна. Дараагийн жишээнд охид хөвгүүдээс бүрдсэн дуучдаас хэн гоцлох боломжтойг тооцоолж байна. Эхний удаад охин эсвэл хүү байна гэж үзвэл магадлал хоёрны нэг болж байна. Харин Ямар нэгэн охин байна гэж үзвэл магадлал наймны нэг болж байна.
Энэ хичээлээс 2 гол зүйлийг сурч болно.
1. Хэрэв оролцож байгаа элементүүдийн боломж нь ижил бол магадлалын олонлог ямагт нийт элементийн тооноос бүрдэнэ.
2.Хичнээн ч боломжтой бай магадлалын ерөнхий дүн 1 байна.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>