Зөвхөн Дөлгөөн болон Нандин надад мэйл бичлээ. Бусад магистр оюутнууд таг байна!!! Дөлгөөний мэдээлснээр бол 2-р сарын 10-н гэхэд сургуульд илтгэлээ өгсөн байх ёстой гэж байна.
Эрхэм Магистр оюутан та нэгэнт магистрт суралцахаар шийдэж элсэж орсон бол хөдөлмөрлөх хэрэгтэйг мартаж болохгүй. Энэ удаагийн хуралд илтгэл тавиагүй магистрыг би цаашид удирдах эсэхээ бодож үзэх болно.
Хугацаандаа төгсөхийн тулд жилдээ нэг болдог эрдэм шинжилгээний хуралдаа заавал илтгэл тавьж оролцох ёстой. Эс бөгөөс та хугацаандаа төгсөж, улмаар цаашдаа ч төгсөх магадлал чинь буурах талтайг анхаарч санаачлагатай байхыг сануулж байна.
Recent Comments