1-р онлайн ярилцлагын тайлан – S.CS701

Төлөвлөсөний дагуу 2013 оны 3-р сарын 1-ны өдөр S.CS701 хичээлийг сонгон үзэж байгаа Магистр оюутнуудын эхний онлайн ярилцлага, хэлэлцүүлэг Виртуаль өрөөнд болж өнгөрлөө.
Ярилцлага УБ цагаар 18:00 эхэлж 19:00-д дууссан бөгөөд хөтөч багш өрөөг орхин гарснаас хойш оюутнууд үлдэн хэлэлцүүлгээ үргэлжлүүлсэн байсан нь суралцагсад хамтаараа уулзах ярилцах эрэлт хэрэгцээ ихээхэн байгааг батлан харууллаа.
Ярилцлаганд: хичээл сонгосон 33 оюутнаас 10-н оюутан оролцсон нь ирцийн хувьд хангалтгүй байсан ч оролцсон оюутнуудын маш идэвхитэй байж хоорондоо танилцан, үзэж судалж байгаа хичээлийнхээ талаар болоод зайнаас суралцах үед учирч байгаа бэрхшээлүүд мөн зайнаас суралцахын давуу талуудын талаар ярилцлаа.
Ярилцлагандаа оролцсон Магистр оюутан бүрт нэмэлт 1 оноо тавьсаныг дуулгая. Та бүхэн нэгэнт зайнаас сурахаар өөрсдөө сонголтоо хийсэн учир ажил, албаны цагаа зохицуулан онлайн ярилцлага болоод бие даалтын даалгавартаа хариуцлагатай хандахыг зөвлөж байна. Хэн хичээнэ тэр хүн авах ёстой оноогоо авах болно!

9 comments to 1-р онлайн ярилцлагын тайлан – S.CS701

  • uyanga

    Bugdeeree sain u.yariltslagg ih ur ogoojtei saihan bolson.Iim yariltslagag oir oirhon zohioj bval zugeer yum shig sanagdsan.bagsh uralduulj yum asuugaal tavan hoshuugaa avaal.oyutnuud ch hicheeldee unshine,bas tavah hoshuu avna…

    • GK

      Ярилцлагыг хэт олон хийх нь зайн сургалтанд бас тийм ч сайн биш байдаг. Бид ийм ярилцлагыг дахиад нэг хийнэ. 2-р сорил болохоос өмнөхөн нэг хийх бөгөөд тэр үедээ урьдчила зарлана. Цагтаа өрөөндөө ирж идэвхитэй оролцсон бүх Оюутнуудда талархаж байгаа, багш нь.

  • oyuntuya (tuya)

    za Bagsh aa bayarlalaa,

  • oyuntuya (tuya)

    Bayarlalaa Bagsh bolood Oyutanuuddaa,
    Online-r biechlen oyutanuudtaigaa taniltsaj yariltsaj chadaagui ch Virtual Roomd save bolon uldsen huudasnaas ta bugdiin uldeesen yariltslaga bolood email adress-g avch yahoo-d ADD hiilee, holbogdoj sanal bodloo huvaaltsaya ! Bayarlalaa,

    • GK

      Оюунтуяа ярилцах хүсэлтэй ангийхаа хүүхэдтэй мэйлээр өдөр цаг тохироод виртуаль өрөөндөө уулзаж бас болдог.

  • uurtsolmon

    Сайн байн уу багшаа хэлэлцүүлгэнд орж чадсангүй уучлаарай дараагийн ярилцлаганд заавал орноо.Мөн багшаа нэг санал байна ярилцлага болохоос өмнөх өдөр нь ярилцлага болох өдөрийг хэлхээс гадна цагийн тодорхой хэлж болохгүй юмуу

    • GK

      Ярилцлага болохоос нэг биш бүтэн долоо хоногийн өмнөөс зарладаг. Хэзээ хэдэн цагаас хаана болох нь маш тодорхой байдаг бөгөөд мэйлээр болон блогоор мэдээлдэг. Урд өдрийнх нь бол ердөө давтан сануулга байсан. Та ер багшаас очиж байгаа мэйл болоод наад хичээлийн блогоо уншдаггүй юм байна гэсэн сэтгэгдэл төрж байна.

  • Batjargal

    Sain bna uu bagshaa. Ochigdor hicheelee taraad chatandaa orson chin bugd tarchihsan. Neg l hun bsan. Daraa hotsrohgui idevhtei oroltsonoo.

    • GK

      Онлайнаар ангийхантайгаа уулзах нь зайнаас суралцаж байгаа хүмүүст хамгийн чухал уулзалтын нэг байдаг. Би бодолцож байж оройн 6-н цагаас тавьсан шүү дээ. Ганцхан өдөр ажлаа зохицуулах эсэх нь хувь хүний асуудал шүү.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>