Эрхэмсэг сайхан бүсгүйчүүд, Эмэгтэйчүүд, Охид та бүхэндээ удахгүй болох Хаврын баярын мэнд хүргэе!
Сайхан үг бүрийг сонсох
Сайхан эдлэл бүрийг хэрэглэх
Сайхан амттан бүрийг тамшаалах
Сайхан алдар бүрийг дуулах
Одтой төрсөн, охид бүсгүйчүүддээ, Ирж буй Хаврын баярын мэндийг дахин дахин хүргэж, баярын өдрөө, хайртай хүнээсээ хамгийн сайхан бэлгийг авч, хамт олноосоо урмын сайхан үгсийг сонсож, гэр бүл, найз нөхөдтэйгээ сайхан баярлахыг хүсэн ерөөе!
Биднийг хайрандаа өлгийдөж, халамжиндаа нөмөрлөдөг Эрчүүддээ, биднийг баярлуулж, амьдрах, тэмцэх урам хайрлаж байдаг Хөвгүүддээ, Уул шиг нөмөртэй ах нартаа гэсэн бас Хаврын баярын мэнд хүргэе!
Энэ өдрийг жинхэнэ баяр болгож байдаг Эрчүүддээ бүх эмэгтэйчүүдийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлье! Бид та нартаа хайртай шүү… 🙂
Хайрт багшдаа ч гэсэн Олон улсын эмэгтэйчүүдын баярын мэнд хүргэе! Таньдаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Баярлалаа.
Goy ugtei ym bee bayrlalaa
Бодсоноо бичсэн юм. Бүсгүй хүн байх ч бас сайхан шүү…
Баярлалаа Багшаа, Танд ч бас баярын мэнд хүргье. Танаараа маш их бахархаж ядаг шүү.
Сайхан баярлаарай.
Баярлалаа, багшаа. Танд ч гэсэн энэ сайхан баярын мэндийг хүргэе. Сайхан баярлаарай.
Баярын өдрөө сайхан өнгөрөөгөөрэй. Мартыг энд тоодоггүй юм өө. Гэхдээ сурчихсан болохоор дөхөөд ирэхээр нь Монголдоо байгаа мэт л догдлоод байх юм.