Хоцорч эхэлж байгаа Магистр оюутнуудад зөвлөх нь

Сайн байна уу? Эрхэм Магистр Оюутан,
Цөөхөн хэдэн оюутан хоцорч хичээлдээ нэгдэж байна. Хэдийгээр хугацаа нэлээн хоцорсон ч та эхний даалгавраа нөхөж өгөх, улмаар дараагийн даалгаравуудаа цагтаа өгөх нь чухал.
Мөн удахгүй авах эхний сорилоо ЗААВАЛ өгөхийг сануулж байна. Зайн сургалтын гол онцлог бол тэнхимийн сургалт шиг хичээлд суусан гэсэн дүнд нөлөөлөх бүртгэл байхгүй. Харин та хичээлээ сайн уншиж, даалгавраа өөрөө бие даан хийх, сорилоо амжилттай өгөх, онлайн ярилцлаганд оролцох, Ярилцах буланд идэвхитэй байх зэрэг нь дүнгээ авах гол үнэлгээ байдаг гэдгийг анхаарна уу.

3 comments to Хоцорч эхэлж байгаа Магистр оюутнуудад зөвлөх нь

  • Batjargal

    Bayrlalaa bagshaa

  • M.PS13E008

    Sain bna uu bagshaa. Yg unendee zain surgaltand anh udaa suuj bga bolohoor hicheeliin hubaariltaa zob sain hiij chadahgui bna. Iimd 7, 7 honogt yu yunii talaar sudalsan bh estoig helj ogch boloh uu. Tanid bayrlalaa

    • GK

      Танд анхны мэндчилгээ мэйлд хавсралт болгон Заавар файл явуулсан байгаа. Түүн дээр хүснэгтлээд бүх зүйлийг тодорхой бичсэн байгаа даа уг нь. Гол нь 3-н бие даалт надад хийж үзүүлэх ёстой. 2 удаа сорил өгнө. Бас 2 удаа онлайн ярицлаганд оролцох ёстой. Эдгээр заавал хийх зүйлээс гадна Ярилцах булан болон Виртуаль өрөөгөөр дамжуулан хичээлийн хүрээнд нэмэлт материал судалж бусадтайгаа холбогдон идэвхитэй суралцах ёстой.
      Танд би заавар мэйлийг давтан илгээлээ.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>