Оюутнуудад урам өгөх нь Багш хүний ҮҮРЭГ

АНУ-н MIT -аас зохион байгуулж байгаа MOOC сургалтнаас маш их зүйл сурч байгаагаасаа та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Дэлхийн өнцөг бүрээс 10300 гаран хүн хамтдаа нэгэн курст суралцах байгаа энэ туршилт үнэхээр гайхалтай санагдана.
Энд хүмүүс нээлттэй ярилцаж, чаддаг мэддэг зүйлсээ хүмүүстэй хуваалцаж, түүндээ өөрсдөө баярлаж байна. Гайхалтай биш гэж үү! Ямар ч төлбөр үгүй. Ямар ч дүн үгүй. Хэн ч таныг шахахгүй бас хэн ч таныг шоолохгүй. Та англиар ойлгодог, бичдэг байхад л энд сурч болно.
Багш хүний хувьд тэнд байгаа есөн бүрийн мэдээллээс багш хүнд хэрэгтэй зүйлсийг би шүүн харна. Өнөөдөр нэгэн бичлэг тавьсаныг уншигч нартайгаа хуваалцмаар санагдлаа.

Энд Benjamin Zander буюу АНУ-н Бостоны Филормоний Удирдаач, багш хүний нэгэн лекцийг оруулсан байна. Тэрээр багш нарт хичээлээ хэрхэн заадаг аргачлалынхаа тухай өгүүлэх аж. Түүний ярианд олон чухал зүйлс байгаагаас хамгийн чухал хэдэн санааг энд тэмдэглэхийг хүсч байна.
1. Багш хүн оюутнуудтайгаа эхний хичээл дээр хамгийн чухал мэдээллээ өгч тэдэнд урам хайрлах ёстой. Түүний хэлснээр бол хөгжимчин хүн хөгжмөө тоглож байхдаа ганцаараа байдаггүй гэнэ. Хөгжимчин хүний ард нэгэн үл үзэгдэгч хүн зогсоод түүний чихэнд чи хангалттай давтаагүй байна, хүмүүс наадахыг чинь чамаас хавьгүй илүү тоглоно доо, гэх мэтийн үгсийг шивнэсээр байдаг гэнэ. Энэ дуу хоолой заримдаа маш хүчтэй болж улмаар хөгжимчиний бүтээл туурвилд муугаар нөлөөлдөг гэнэ. Түүний арга барилын гол ОНЦЛОГ бол тэр энэхүү далдын дуу хоолойг устгахаар зорин ажилладаг байна. Үүнийг өөрөөр тайлбарлабал, аливаад суралцаж байгаа хүн ямагт өөрийгөө битүүхэн голж, өөртөө “арын далд дуу хоолой” болж байдаг байна. Ингээд өөрийн амжилтаа өөрөө үгүй хийх аюул нүүрлэж байдаг байх нь. Нэг нь цэцэн үг байдаг энд яг таарах мэт санагдана. “Хэзээ ч өөрийгөө бүү шүүмжил. Энэ ажлыг бусдад үлдээ” гэж байдаг санагдана. Тэр хүн энэ л зүйлийг хүнд сургадаг юм байна.
2. Тэрээр эхний өдрийн хичээл дээр оюутнууддаа хандан дараах мэдэгдэлийг хийдэг байна: “Та нар бол гайхалтай хүмүүс. Та нар бүгд А авна. Гэхдээ нэг болзолтойгоор. Надад 2 захидал бичиж өгөх хэрэгтэй. Захидалдаа та бүхэн яагаад надаас А авсан тухайгаа буюу өөрийнхөө ямар мундаг хүн болохоо бичих хэрэгтэй.” Оюутнууд захидалдаа бичсэн тэр хүн өөрөө мөн гэдгийг нь батлах гэж би ажилладаг гэж тэрээр ярьж байна. Түүний үгээр бол бид өдөр бүр хүн болгонд А тавьж байдаг гэнэ. Рестораны үйлчлэгчид, таксины жолоочид, даргадаа ер нь л хүн болгонд А тавьж байдаг. Тэгэхээр бид оюутнууддаа яагаад А өгч болохгүй гэж? Түүний онолоор бол БОЛОВСРОЛ олгогчийн буюу мэдлэг ДАМЖУУЛАГЧИЙН гол үүрэг бол суралцагсдад УРАМ өгөх ажээ. Түүний аргачлалаар бол Багш бол оргилд зогсож байгаа нэгэн бөгөөд оюутан бол Оргил руу авирч яваа нэгэн юм. Иймд багш хүн оюутандаа Оргил өөд амжилттай авирахад туслах ёстой аж.
3. Өөрийн яриандаа тэрээр Ази оюутнуудын онцлогийн талаар бас дурсав. Түүнийхээр бол АНУ болон Азийн орнуудын боловсролын чиг хандлага маш өөр гэнэ. Түүний ангид Хятад, Япон, Сингапур гэх мэт олон Азийн орны оюутнууд суралцдаг байсан бөгөөд бүгд маш сайн хөгжимчид, тэмцээнд ямагт түрүүлдэг оюутнууд гэнэ. Гэвч тэд ангид бол бараг ярьдаггүй байна. Тэгээд тэрээр учрыг нь олсон гэнэ. Нэгэн Ази оюутан хэлэхдээ. “Азид оюутан хүн ЗӨВ, алдаагүй байх маш чухал. Учир нь багш нар ямагт зөв байдаг. Иймд ер нь л дуугай байсан нь дээр. Ямар нэгэн хэлээд тэр маань буруу байвал болохгүй ш дээ” гэсэн байна. Гэтэл түүний онолоор бол хэн нэгэн хүн алдаа гаргахгүй л бол ямар нэгэн юмыг сурах боломжгүй гэнэ. Тэрээр оюутнууддаа алдаа гаргавал баярлаж бай, гэж хэлдэг гэнэ. Хүн алдаан дээрээсээ суралцдаг гэсэн санааг энэ хүн баримталдаг байна.
4. Хамгийн гайхалтай нь, дэлхийн олон оронд уригдан Удирдаач хийдэг энэ эрхэм өөрийнхөө ажлыг бусдын хүч чадлын үр дүн хэмээн тэмдэглэж байх юм. Тэр 20-н жил удирдаач хийснийхээ дараа өөрийнхөө ажлын мөн чанарыг ойлгосон гэнэ. Тэр удирдаач хүн хэзээ ч өөрөө хөгжим тоглож эгшиг гаргадаггүй болохыг харжээ. Тэрээр өөрийнхөө бичлэгийг харсан чинь гараа савчсан нэгэн л байсан гэнэ. Гэхдээ тэрээр нэгэн чухал зүйлийг ойлгосон нь тэр өөрийн хамаг хүчээ хөгжимчдөд дамжуулан тэднийг хүч чадлаа, авъяас чадвараа гайхуулан тоглоход нь зориулдагаа мэдэрсэн гэнэ.
5. Тэрээр хичээл зааж байхдаа оюутнуудын нүдийг ажигладаг гэнэ. Оюутан хүний нүд гэрэлтэж байхгүй бол ямар нэгэн юм буруу байна гэж багш хүн бодох ёстой аж. Яг л эцэг эхчүүд хүүхдээ гунигтай, уйтгартай байвал яасан юу болсон гэж санаа зовдог шиг оюутан нарынхаа нүдэнд оч гэрэлтэж байхад багш хүн санаа тавих ёстой гэнэ. Миний ойлгосноор бол хичээлээ хэрхэн ойлгож байгааг мөн хир сонирхолтой байгааг ийм аргаар хэмждэг байна. Сонирхолтой л юм.

Төгсгөлд нь: Англи хэл төгс хүмүүст хандан хэлэхэд миний бие өөрийн ойлгосноор товчлон орчуулж хүргэсэн учир хэлтэй холбоотой санал, гомдол байвал энэ бичлэгийн дор сэтгэгдэл үлдээж засаж залруулж өгөөрэй. Харин уурлаж, бухимдаж биеэ зовоох хэрэггүй шүү.

5 comments to Оюутнуудад урам өгөх нь Багш хүний ҮҮРЭГ

  • Ch.Baigali

    Ñàéõàí ìýäýýëýë îðóóëñàí áàéíà. Ñîíèðõîëòîé áè÷ëýã áàéíà. Ãýõäýý àíãëè õýëýíäýý ìóó áîëîõîîð áè÷ëýãíèé çàðèìûã íü ñàéí îéëãîñîíã¿é. 10300 õ¿íòýé õàìò ñóðãàëòàíä ñóóæ áàéãàà ãýñýí ÷èíü ìàø ñàéõàí ñàíàãäàæ áàéíà. Òàíüä áàÿðëàëàà. Áèäýíä õýðýãòýé ìýäýýëýëèéã èõ îðóóëæ áàéãààãààðàé. Òàíüä àìæèëò õ¿ñüå.

    • Ch.Baigali

      Turuuni bichsen fond ni tanigdsangui, dahiad bichlee. Saihan medeelel baina. Hezee ch ooriigoo buu shuumjil, ene ajliig busdad uldee gedeg ug ih taalagdlaa. Heregjuulnee. 10300 garui huntei hamt surch baigaa chini goyo yum aa. tanid bayarlalaa. bidend heregtei medeelliig oruulj baigaad. Tanid amjilt.

  • Siilegmaa

    Goyo yum aa.
    Sanaa avah zuil ih bna aa.
    Saihan medeelelee urgelj huvaaltsdagt tani bayarladag shu;)

    • GK

      Энэ хүний тэр ярьж байгаа хэв маяг үнэхээр өөр байгаа биз. Энгийн гэхэд албаны, албаны гэхэд энгийн. Үнэхээр мэргэшсэн илтгэгч багш гэдэг ийм л байх ёстой байх даа.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>