Эрхэм Магистр Оюутнууд аа,
Эхний сорил 2013 оны 3-р сарын 27-нд авна.
Энд ШУТИС-н Е and Open Сургуулийн вэб сайт дээр дараах зар гарсан байгаа.
===========
S.CS701 хичээлийн Сорил 1-ийг 2013 оны 3-р сарын 27-ны Лхагва гаригт 11:00 – 19:00 цагийн хооронд өгнө үү.
Шалгалтыг:
www.testcenter.edu.mn хаягаар орж өгнө
Оюутны булан хэсэг дээр өөрийн оюутны кодыг томоор бичнэ. Жишээ нь: M.EC13E001
Нууц үг хэсэг дээр өөрийн оюутны вэбэд ороход ашигладаг нууц үгээ бичнэ. Хэрэв өөрчилсөн бол өмнөх нууц үгээр орно.
“Нэвтрэх” хэсэг дээр дарж дараа нь “Инженерийн загварчлалын програм” гэсэн хэсэг рүү орж шалгалтыг өгнө.
===========
Сорилыг өгөх нь та энэ хичээл дээр амжилттай дүнтэй гарах гол болзолын нэг учир заавал сорилоо өгөөрэй. Сорилд өдөржин хугацаа гаргах шаардлага байхгүй. Заасан цагийн хооронд нэг цаг гаргахад л та сорилоо өгч амжина. Сорилыг нөхөж өгөх боломжгүй байдгийг анхаарна уу.
Сайн байна уу багшаа,
Сорил нэгийн талаар мэдээллийг хүлээн авлаа. Миний хувьд бие даалт нэг дээр юун дээр оноо алдсан юм бол мэдэж болох уу?
Баярлалаа. M.TD13E005
Таны 1-р бие даалт алдаагүй байсан. Та 3-р сарын 1-д надаас бие даалтаа даалгавраа хаанаас хэрхэн авахаа асууж мэйл бичсэн ч тэр өдрөө эхний бие даалтыг явуулсан. Улмаар би танаас нэмэлт засвар хийж дахин илгээхийг хүссэн бөгөөд 4-н хоногийн дараагаар засварласан хувилбараа илгээсэн. Иймд би 1 оноо танаас хассан юм. Бие даалтаа хаанаас авахаа ч мэдэхгүй байсан хүн тэр өдрөө хийгээд явуулчихсан нь л надад сонин санагдаад би танаас нэмэлт зүйл шаардсан юм. Зайнаас хичээл орж байх үед иймэрхүү зүйл дээр бодит үнэлгээ өгөх нь ихээхэн бэрхшээлтэй байдагтай та санал нэг байна байх гэж найдаж байна. Танд заавар, зөвөлгөө файл явуулсан өмнө нь илгээсэн бөгөөд тэнд бие даалтаа хаанаас авах нь байсаар байхад та надаас яг бие даалтын сүүлчийн өдөр бие даалтын даалгавраа хаанаас авахаа асуусан мэйл бичсэн л дээ…
Та үнэлгээтэйгээ санал нэг биш байгаа бол дараагийн бие даалт дээрээ энэ алдаагаа бүү давтаарай. Би улмаар таны алдсан 1 оноог таны идэвхийн дагуу явцын 70 онооны үед нөхөж өгч болно. Сүүлчийн оноо ямар гарах нь явцын идэвхээс шууд хамаардаг. Та санаа зоволтгүй дараачийн бие даалтууд болон сорилдоо сайн анхаараарай.
Sain bna uu bagshaa. Soriloo ymar sedbeer abah zergeer delgerengui medeelel ogch tuslaach
Өнөөдөр бүх оюутанд зөвөлгөө мэйл явуулнаа.
Oilgoloo bagshaa. Gehdee surguuliin zarand 3 dahi bish 4 dehid avna geed bichchihej, oyutnuud anduurch magadgui yum
Харин тийм байна лээ. 27-н гэж эхнээсээ тохирсон. Лхагва гараг л байх юм. Засаарай гэсэн. Засаагүй л байна.