Тоон техникийн хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаатай холбоотойгоор барууны хөгжингүй орнууд өсвөр наснаасаа хүүхдүүд програмчлалын хэлний зохих мэдлэгтэй байх нь чухал хэмээн үзэж бага дунд насны хүүхдүүд сурахад хялбар визуаль хэлийг хөгжүүлэн сургалтанд нэвтрүүлж эхэлсэн байна.
Үүний нэг бол Scratch хэл юм.
Програм бичих гүн ойлголт эзэмшихгүйгээр өсвөр насны хүүхдүүд програм зохиож сурахад энэ хэл зориулагдсан бөгөөд өөртөө програмчлалын хэлний бүх үндсэн элементүүдийг агуулсан байдаг. Үүнд: Хувьсагч, Давталт, нөхцөлт командууд зэрэг визуаль болон обьект хандалт бүх хэлүүдэд байдаг үндсэн ойлголтууд бүгд багтана.
Энэхүү програм хангамж нь төлбөргүй бөгөөд http://scratch.mit.edu/ хаягаар орж програмыг татаж авч суулгаж болно.
LCL 2013 сургалтын хүрээнд энэ програмын тухай мэдэж авсан бөгөөд бид дор бүрнээ нэг бүтээл хийж сайтад байрлуулах ёстой байсан. Энэ хаягаар та миний хийсэн анхны бүтээлийг үзэж болно. Шинэ зүйл сурах цаг үнэхээр бага байсан учир ердөө даалгавраа хаах зорилгоор л хийсэн энгийн зүйл байгаа.
Энэхүү сайтын гол онцлог бол 10-14 насны хүүхдүүд өргөнөөр хамрагдаж, өөрсдийн бүтээсэн бүтээлээ нээлттэй тавьж, мөн бусдын бүтээлээс суралцаж болдогт оршино. Бүх бүтээлийг татаж авч болдог бөгөөд өөрийн хүссэнээр мөн өөрчилж болдог.
Эрхэм уншигч та зав чөлөөтэй үедээ юм сурахыг хүсвэл эсвэл өөрийн өсвөр насны хүүхдээ програмчлалын анхны мэдлэгтэй болгохыг хүсч байгаа бол энэ үнэ төлбөргүй програмыг сонирхож үзээрэй.
Recent Comments