Тоон технологийн хөгжил бидний өдөр дутмын хэрэглээнд улам бүр нэвтэрч байгаатай хэн бүхэн санал нэг байгаа буйзаа. Энэ утгаараа бага дунд ангийн сурагчидын компьютерийн техниктэй харьцах чадварыг нэмэгдүүлэх, тэдний хийсвэр сэтгэлгээг хөгжүүлэх, улмаар програмчлалын хэлний үндсэн мэдлэгүүдийг багаас нь олгох зорилгоор олон зүйл санаачлагдан нэвтэрсэний нэг нь Logo нь сургалтанд зориулагдсан програмчлалын Lisp хэлэн дээр үндэслэгдсэн хэл юм.
Logo хэлийг анх 1967 онд Cambridge, Massachusetts-н Bolt, Beranek and Newman (BBN) фирм дээр Wally Feurzeig болон Seymour Papert нар санаачлан зохиосон байна. Хиймэл оюун, математикийн логик сэтгэлгээ болон сэтгэл зүйн онол зэргийг оруулсан хавсарсан бүтээл байжээ. Эхний 4-н жил зөвхөн BBN дотроо хөгжүүлэн ашиглаж байв. Анхны зорилго нь хүүхдүүд тоглонгоо математик сэтгэлгээгээ хөгжүүлэх мөн математикийн энгийн үйлдлүүд ямар их өргөн боломжтойг ойлгуулах байж. Turtle буюу яст мэлхийг удирдан хөдөлгөөнд оруулснаар хүүхдүүд хийсвэр орчинд геометрийн дүрсүүд хэрхэн үүсч болох бодит дүрслэлийг харж болдогоороо давуутай байлаа. 1969 онд анхны жинхэнэ turtle роботыг MIT боловсруулжээ.
Техникийн сэтгэлгээ сайтай, эсвэл ердөө л сонин содон бүхнийг турших дуртай хүмүүст зориулан энэ мэдээллийг орууллаа. Бага, дунд ангийн сурагчидын мэдээлэл зүйн хичээлд зугаатай олон цагийг нэмэж болох байх гэж санаж байна.
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Мөн хэрхэн эхлэх зэрэг заавар энэ холбоосоор байгаа.
Recent Comments