Т.Уранчимэг багш дээр хичээл үзэж байгаа КТ мэргэжлийн болон бусад мэргэжлийн Магистр оюутнуудын онлайн ярилцлага, хэлэлцүүлэг 2 дахь удаагаа 2013 оны 4-р сарын 5 болон 6-ны өдрүүдэд амжилттай явагдлаа.
1. 5-ны өдөр КТ мэргэжлийн болон М кодтой Магистрын хичээлүүд сонгон үзсэн оюутнууд виртуаль өрөөнд уулзалдан хичээлийн явц, даалгаврын биелэлтээ шалгууллаа.
2. 6-ны өдөр S.CS701 хичээлийг сонгон үзэж байгаа Магистр оюутнуудын хэлэлцүүлэг амжилттай болсон бөгөөд оюутнууд маш идэвхитай байж хичээлийн талаар болон зайнаас суралцах арга барилын талаар санал бодлоо уралдууллаа. Ярилцлага маш өрнөлттэй байсан учир нийт оролцогсодын хүсэлтийн дагуу хэлэлцүүлгийн цагийг 30 минутаар нэмэж 90 минутын турш эрч хүчтэй үр дүнтэй ярилцлага болон өндөрлөв.
Ярилцлагандаа цагтаа ирж идэвхитэй оролцсон НИЙТ магистр оюутнууддаа баярлалаа. Улам сайн идэвхитэй сураарай.
Дахин онлайн ярилцлага болохгүй. Оффлайн хэлбэрээр явагдана. Виртуаль өрөө болон Ярилцах булангаа сайн ашиглаарай. Бие даалтуудаа заавал өгөөрэй.
Yriltslaga ih cholootei, bas sonirholtoi, neg zuild barigmal bish bsan ni taalagdsan. Todorhoi hemjeend hicheel daalgabar gedeg zuileer bombogduulj baigaach iim yriltslagaar setgel sergeesend bayrlalaa. Daraa online yriltslagiig dun gehguigeer bidnii zugees husbel taniig tatgalzahgui bh gej naidaj bna. Bidend uram zorig ihiig ogch baigaarai. Oyunii dalaid ihiig buteeh uilsed tani amjilt husie
Санал бодлоо илэрхийлж хичээлээ хөгжүүлэх, заах арга барилаа дээшлүүлэхэд минь тусалж байгаад баярлалаа. Бидний цагийн зөрүү ихтэй байдаг нь гол бэрхшээл болоод байгаа юм. Гэхдээ олон хүүхэд хүсч байгаа тул би Live дүрстэй ярилцлага нэг удаа туршилтаар хийх бодолтой байгаа. Тэр талаар оюутнууддаа мэйл бичнээ.