Tele Lecture – Зайн сургалт

“Компьютерийн график” хичээлийг зайнаас судлах боломжийг ХБНГУ-н Кемниц хотын Технологийн Их Сургууль танд олгож байна.
Бүртгэл гэсэн холбоосоор орж сургалтанд бүртгүүлнэ.
Англи хэлний зохих мэдлэгтэй хүн энэ хичээлийг зайнаас судалснаар Компьютерийн хөдөлгөөнт дүрслэлүүдийг Компьютер графикийн аргаар боловсуурахад суралцах болно.
2011 оноос эхлэн Азийн орны оюутнууд болон судлаач нар энэхүү сургалтанд хамрагдаж эхэлсэн билээ. Монголоос анх удаа МУИС-н оюутан, багш нар хамрагдсан бол 2012 онд ШУТИС-н оюутан, багш нар хамрагдаж амжилттай төгссөн.
Сургалтанд бүртгүүлж Саксон улсын OPAL платформд нэвтрэх эрх авадаг. Сургалтын туршид бие даан хичээлүүдээ үзнэ. Аливаа асуулт гарвал хичээлийн хөтөч багш руу хандах боломжтой.
Төгсгөлд нь тодорхой нэгэн дүрсийг компьютерийн график аргаар боловсруулж шалгалтын комисст илгээдэг. Амжилттай төгссөн тохиолдолд сургалтанд хамрагдсан гэрчилгээ авна. Хэрэв тухайн сургуульд суралцах бол энэхүү гэрчилгээ үзүүлэн 3-н кредитийг шууд авах боломжтой.
Сургалтын талаар сонирхсон хүмүүс uranchimeg.tudevdagva(at)informatik.tu-chemnitz.de хаягаар хандаж тодруулга авч болно.
Хаврын хичээл эхэлсэн учир суралцах сонирхолтой хүмүүс яаравчлан бүртгүүлбэл сайн.
Энэ сургалтанд хамрагдсанаар:
1. Та компьютер графикийн аргаар дүрс боловсруулж сурна.
2. Зайнаас суралцах арга барил сууж, туршлага сууна.
3. Таны англи хэлний мэдлэг дээшилнэ.
4. Кемницийн технологийн Их Сургуульд хүчинтэй 3-н кредит цуглуулна. ERASMUS хөтөлбөрт хамрагдах сонирхолтой төлөвлөгөөтэй байгаа оюутнуудад энэ сайхан боломж. Тухайн сургуультай холбогдож хөтөлбөрт тэнцээд ирсэн тохиолдолд та энэ 3-н кредитийг шууд тооцуулах боломжтой.
5. Европын Их Сургуулиуд зайн сургалтыг хэрхэн явуулж байгаатай өөрийн биеэр танилцана.
6. Эх орноосоо Герман улсын их сургуульд суралцаж албан ёсны гэрчилгээ авна.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>