Жил болгон олон залуу хүмүүст хичээл заах хувь надад тохиосон билээ. Залуучуудын хэрхэн амьдралыг таньж мэдэн, мэдлэг хэмээх их далайд ямар хурдтайгаар, ямар хөлгөөр аялж сурч байгааг ажиглан харах сонин сайхан. Тэднийг эрэг дээр гараад суучихвал нь эргүүлж усанд тавих, дунд нь ороод төөрчихвөл нь дуудаж хуурай газар заах, салхины аясыг мэдрэн мэдлэгийн их далайд чөлөөтэй зорчиж сурахад туслах гэж хичээсээр олон жил өнгөрчээ.
Надтай учирсан шавь нар дотор зурдаг, дуулдаг, бүжиглэдэг, хөгжимддөг, шүлэг дуу зохиодог, шүтээн сахиус залдаг за ер олон төрлийн авъяастай хүмүүс таарч байсан. Одоо ажиллаж байгаа шавь нарын маань нэг надад зориулан шүлэг бичжээ. Хэдийгээр нүүр тулж хичээл заагаагүй ч зайнаас зааж буй хичээл маань зөвхөн тархинд нь биш бас зүрхэнд нь хүрч байгаа бололтой хэмээн би талархаж тэр шавийнхаа шүлгийг энд толилуулж байна.
Шүлгийг надад зориулан бичиж илгээсэн Шавьдаа маш их баярлалаа. Улам сайн ажиллах урмыг надад хайрлалаа.
Их сайхан шүлэг бичжээ. ” …Жил болгон олон залуу хүмүүст хичээл заах хувь надад тохиосон билээ. Залуучуудын хэрхэн амьдралыг таньж мэдэн, мэдлэг хэмээх их далайд ямар хурдтайгаар, ямар хөлгөөр аялж сурч байгааг ажиглан харах сонин сайхан. Тэднийг эрэг дээр гараад суучихвал нь эргүүлж усанд тавих, дунд нь ороод төөрчихвөл нь дуудаж хуурай газар заах, салхины аясыг мэдрэн мэдлэгийн их далайд чөлөөтэй зорчиж сурахад туслах гэж хичээсээр олон жил өнгөрчээ…” Энэ хэсэг надад их таалагдлаа. Мөн “… Тархинд нь биш зүрхэнд нь хүрч…” хэсэг сэтгэлийг минь ихэд догдлуулав. Зүрхэнд нь хүрч заадаг хүнийг л багш хэмээх байх даа. Муу шавь нь бас зүрхэнд нь хүрэхийн төлөө их л тэмүүлж байна даа. 🙂
Цаг хугацаа бүгдийг харуулдаг юм. Багшийн ажил ер сайхан шүү.