Ньюрэнберг хотоос Португал улсын Порто хот руу нислээ. Нийслэл хот Lisbon хотын дараа 2-рт ордог энэ хот 237 мянга гаран хүн амтай, дагуул хотуудын хүн амаа оруулан тооцвол 1,7-н хүн амтайд тооцогддог байна.
Европын хамгийн хуучин түүхт хотуудын нэгэнд тооцогддог бөгөөд 1996 онд НҮБ-н соёлын өвийн санд бүртгэгдсэн байна. Хотын нэр нь порт буюу усан зогсоол гэсэн үгээс эх үүсэлтэй ажээ.
Олон сайхан гүүртэй, хуучны байшин барилга ихтэй хот байв. Уулархаг газар байрладаг учир өгсөж уруудаж их явж байсан маань УБ хотод төрж өссөн надад их л сонин санагдаж байлаа. Маш нарийхан замаар том автобусыг жолоодох нь нэг төрлийн их урлаг санагдсан. Япон улсад байхад нарийн гудмаар том автобусаар явж байсан хэдий ч энэ удаад түүнээс илүү өөд уруугаа өгсөж бас машинуудыг бараг л шүргэх шахам эргэж байгааг харах сонин байлаа.
Атлантын далайн эрэг дээр очиж хугас өдөр өнжлөө. Салхи ихтэй байсан ч хязгааргүй далайн түрлэг харж зогсоход тал нутаг Эх орон маань өөрийн эрхгүй санагдаж энэ их уснаас жаахныг ч гэхнээ нутагтаа аваачих сан чаддаг бол гэж бодож зогслоо.
Recent Comments