Дэлхийн хамгийн урт настай хотуудын нэгэнд Брага хот албан ёсоор тоологддог байна. Ромын эзэнт гүрний үеэс л энэ хотын тухай түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн байдаг аж. Шашинлаг энэ хотын бэлэг дурсгалын барааны дэлгүүрээс шашины эд өлгийн зүйлсийн дэлгүүр олон байв.
175 мянга гаран хүн амтай, дагуул хотуудын хүн амаа оруулан тооцвол 826 мянга гаран хүн амтайд тооцогддог.
Энд оюутан солилцоогоор ирсэн оюутаны өгсөн мэдээллээр бол хэзээ ч дайнд өртөж байгаагүй хэзээ ч сөнөөгдөж байгаагүй хот гэсэн. Эртний хот учир нарийн гудам ихтэй. Мөн л эгц дээш доош уруудсан хот байна.
Хуучны европын соёл сонирхдог хүн ирж үзвэл түүхийн олон баримтад барилга үзэж болохоор аргагүй л настай хот санагдав.
information and map recourse: wikipedia
Recent Comments