Испани улсын нийслэл Мадрид хотод бууж хоноод ирлээ. Хуучны олон сайхан барилгуудаа маш сайн сэргээн засаж өнгө зүс зассан үзэх харах юм ихтэй хот байв.
Үндсэн хүн амын тоо 3,3 дагуул хотуудын хүн амыг оруулбал 6,5 сая хүн амтай. Хүмүүс нь удаан тайван алхсан, их л чанга ярьдаг санагдав. Зан харьцааны хувьд харьцангуй нээлттэй эелдэг байсан. Хотын төв жуулчид явдаг хэсгүүдээрээ л лав маш цэвэрхэн хот байсан. Зах руу нь орж үзээгүй учир хүмүүсийн дундаж амьдралын хэв маягийг сайн ажиглаж амжсангүй.
Маш олон хөшөө, барималтай өнгөлөг сайхан байшин барилгуудтай байсан нь бусад өмнө үзсэн хотуудаас онцлогтой санагдсан.
Recent Comments