Туйлбартай зан танд бий юу?

Хүний хорвоод хүнд байх ёстой олон зан чанар бий. Түүний нэгийг би туйлбартай зан гэж боддог. Аливаад хэлсэн, хийсэндээ үнэнч байхыг би туйлбартай зан гэж ойлгодог. Бодсон санасанаа гүйцээх гэж таарсан бэрхшээлээс шантралгүй зүтгэж эцсийн үзэхийг би туйлбартай байх гэж ойлгодог. Туйлбартай зан төрхтэй, олон ааш гаргадаггүй байх гэж өөрөө мөн их хичээдэг. Гэхдээ энэ тийм ч амар биш юмаа.
Эрдмийн ажил хийнэ гэдэг гаднаас харсан хүнд их л сайхан хялбар ажил байдаг бололтой. Гэтэл үүнийг ямар амаргүй ажил болохыг ямар нэгэн байдлаар судалгаа хийдэг, ном хөөдөг хүн бүхэн мэдэх буй заа. Ойрд эхэлсэн ажлаа дуусгах сан гэж өөртөө олон дахин хэлэх шаардлагатай болж байна. Эс болбоос миний дотор байх олон Урнаагийн зарим нь чи маш хэрэггүй зүйлд цаг их зарж байна, одоо амар гээд малтаад байх юм. Тэгээд ч олон хоног ажлаа бичилгүй хойш тавилаа.
Тэгээд өөрийгөө дахин цэнэглэж дахин эхлүүлэхийн тулд туйлбартай зангийн тухай бодож сууна. Блогтоо салхи оруулаагүй уджээ гэж байнгын уншигч нараас маань санал гомдол ирэв бас. Тэгэхээр би ер юу хийгээд байгаа юм болоо? ч гэж бас бодлоо. Аливаад тууштай, туйлбартай байхгүй бол энэ мэтээр алтан цагийг дэмий их үрэх бололтой. Тэгээд одоо өөртөө туйлбаргүй олон ааштай хүн ямар муухай байдгийг сануулан бодож энэхүү бодролыг бичиж сууна. Өөрөө маш их завгүй ажилтай хирнээ надад сэтгэл гарган тусалдаг шавь нар, найзууд бий. Тийм сайхан сэтгэлтэй үерхэл нөхөрлөлдөө, хэлсэн үгэндээ үнэнч туйлбартай хүмүүсийн хүчээр миний ажил амьдрал өөдрөг явна. Тэгэхээр би няцаж болохгүй. Тийм эрх ч алга. Өнөөдрөөс дахин ажлаа эхэлж зорьсон зорилготоо хүрч уншигч та нартаа сайхан мэдээгээ хуваахыг хүсч байна. Гэвч… энэ тийм ч амар бишээ.
Танаас би асуулт асууя. Хэрэв та хэлсэн бодсондоо хүрч чадахгүй шантараад байвал яадаг вэ? Эхэлсэн ажилд тань бэрхшээл учирч буцмаар болимоор санагдсан үед та яаж өөрийгөө цнэнэглэдэг вэ? Эрхэм уншигч та надтай санал бодлоо хуваалцана гэж итгэж байна…

2 comments to Туйлбартай зан танд бий юу?

  • Temuulen

    Би таны бичсэн зүйлийг уншиж үзээд нэг зүйлийн тухай бодлоо хүн хэт нэг зүйлд өөрийгөө зориулснаар залхадаг гэж дуулж байсан юм. Гэхдээ энүүгээр би таны судалгааны ажлыг муу гэж хэлж байгаа юм биш шүү харин би таньд судалгааны ажилд чинь хөндлөгөөс сайхан шүүмжилдэг бас дажгүй авчмаар санаа хэлчихдэг хамтрагч хэрэгдэг болсон юм болвуу гэж бодож байна. Судалгааны ажлын хамтрагч гэхээрээ л доктор, магистр байх албагүй байхаа зүгээр л таны ажлыг уншиж байгаад тэгээд энийг яаж хийх юм гээд асуухад тэрийг та бид олон дахин бичиж бодсоор байгаад анхааралгүй орхисон зүйлийг соргог гэгч нь гаргаад ирдэг. Гэхдээ би таныг ямар чиглэлээр судалгаа хийж байгааг мэдэхгүй миний хувьд бусадаас судалгаагаа нуухыг хүсдэггүй тийм болхоор хэн нэгэнд уншуулж л орхидог тэхээр нэг өгүүлбэр уншаад уул нь иргүүл сайхан л гэхдээ энийг яаж хийхийн гээд асуугаад би ч өөрийнхөө зүйлийг хамгаалахын тулд хариулна гэхдээ энэ хариултнаас нь дахиад асуулт гарч ирнэ энэ асуулт асуудал болно асуудлыг яаж шийдэх талаар гаргалгаа хийнэ гээд ажил ундарна даа хэхэ за за судалаач хүнд хүүхэд шиг зөвөлгөө агч байх шиг байна өөрт ийм зүйл тохиолдхоор хэрэглэдэг арга маш сонирхолтой болгож өгдөг юм шиг санагдаг юм. Таны эрдэмийн ажилд амжилт хүсэе.

    • SGK

      Цаг гарган сайхан зөвөлгөө бичсэнд баярлалаа. Үнэндээ та яг голыг нь олоод хэлсэн байна. Миний хийж байгаа ажил маань нэлээн шинэ ухаантай юм. Тэгээд сурган, компьютер болон хэрэглээний математик оролцсон уулзвах бүтээл болж байгаа санаатай. Тэгээд уншуулсан хүмүүс маань аль нэг талыг нь ойлгохгүй байх нь их байдаг. Таны хэлдэгээр заавал эрдэмтэн, судлаач хүн байх нь албагүй. Би бас өөрийн ажлаа хүнээс ер нуудаггүй. Нуух аваас шинэ сайхан юм хийхийн хэрэг юу билээ дээ. Одоо гол нь дуусах үр дүнгээ үзэх дөхөөд л байна л даа уг нь. Тэгэх тусам л нэг л халшраад тойроод байдаг болсонн бичсэн нь тэр. Төрөлх хэлээрээ бичихгүй, ярихгүй байгаа маань бас их хүндрэлтэй байна. Гэхдээ удахгүй сургуулиас маань ирэх эрдэмтэн багш нартай жаал монголоороо ажлаа ярьж их ахина гэж найдаад л байна.
      Үнэхээр сайхан зөвөлгөө байлаа. Танд баярлалаа.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>