Онч мэргэн үгс

Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг. /Ги дө Мопассан/ Эх сурвалж: http://jiguur3.blogspot.de/p/blog-page.html

Henri René Albert Guy de Maupassant (5 August 1850 – 6 July 1893)
19-р зууны Францын нэрт зохиолч. Тэрээр 300 гаран богино өгүүлэл бичсэн.

Онч мэргэн, ардын зүйр цэцэн үгсийг өмнө би блог дээрээ тавиад л орхидог байсан. Одоо харин энэ талаар блогийн зочидтойгоо ярилцах, зочид маань эдгээр үгсийг хэрхэн ойлгож, хүлээж авч байгаа талаар мэдмээр санагдлаа.
Ардын үгс эзэн нь тодорхойгүй байдаг бол онч мэргэн үгсийг хэлсэн хүмүүс нь тодорхой байдгаараа ялгаатай. Энэ үгийг гэхэд нэрт зохиолч хүн хэлжээ. Түүний намтарыг уншаад үзэхэд дэлхий ертөнцийн нэлээн хөдөлгөөнтэй, дайн байлдаантай эрин зуунд амьдарч байсан нэгэн байв. Тухайн үед тийм ч хялбар биш зүйл буюу эхнэр нь нөхрөөсөө салж 2 хүүгээ өөр дээрээ авч өсгөсөн байна, түүний ээж. Ээж нь сонгодог уран зохиолд дуртай байсан нь хүүгийн ирээдүйг тодорхойлох нэгэн хүчин зүйл болсон ажээ.
Түүний үгнээс харахад тэрээр энэ үгийг өтөл насандаа хэлсэн баймаар санагдав. Залуу насаа, өнгөрсөн амьдралаа хэт хурдан байсан мэт санагдсан учраас ингэж хэлээ болов уу. Сайхан байсан цаг хугацаа бүр маш богино санагддаг. Тэгэхээр түүний туулсан амьдрал сайхан байсан байж болох юм. Бид сурч боловсорч, гэр бүлтэй болж, үр хүүхэд гарган, ажил төрөл дээрээ хөлөө олох гэсээр байтал нас ахьчихдаг болохоор амьдрал хэмээн уул өөд удаан өгсдөг гэсэн юм болов уу? Хурдан урууддаг гэдэг нь нэг л мэдэхэд 30, 40, 50 гээд л нас нисэж өгдөгийг хэлсэн юм болов уу?
Миний бодол:
Амьдрал асар өндөр уул билээ. Тэр уул олон ноён оргилтой. Оргил бүр дээр өөр өөр сонин сайхан зүйл хүлээж байх бөгөөд оргил бүрийн дээрээс бид илүү сайхан уудам хорвоо, сайхан зүйлсийг олж харна. Бас тэр оргилд хүрсэн хүмүүстэй танилцана. Нэг оргилын дээр гарахад цаана нь дахин өөр илүү өндөр илүү сайхан ноён оргил харагдана. Түүн рүү бид авирч эхэлнэ. Авирч өгсөх явцад, хөл алдах, цангаж, ядрах буцмаар няцмаар санагдах үе олонтоо. Гэвч бодсондоо хүрч оргилдоо гарваас сая дахин илүү сайхантай таарна.
Гэлээ ч хүсэл байлаа ч чадал үл хүрэх цаг бидэнд ирнэ. Тэгээд эргээд уулнаасаа буух хэрэгтэй болно. Хир их өндөрт гарна. Төдий чинээ буухад хэцүү байдаг. Амьдрал хэмээх уул үүнтэй ижил юм болов уу?
Та юу гэж бодож байна даа?

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>