Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаантай нь буруутай. /Гёте/
Johann Wolfgang von Goethe. (28 August 1749 – 22 March 1832): Германы нэрт зохиолч, жүжигчин, улс төрч. Латин, Грек, Англи, Франц, Итали болон Херб хэлийг хүүхэд наснаасаа судалсан. Багаасаа гэр бүлийн болон хувийн багшаас боловсрол эзэмшсэн байна.
Түүний намтар баялаг бөгөөд арвин байна. Та хүсвээс дэлгэрүүлэн уншаарай (http://en.wikipedia.org/wiki/Johann_Wolfgang_von_Goethe).
Герман оронд ирээд миний хамгийн түрүүнд ажигласан зүйл бол хүүхдээ загнаж байгаа эцэг эх байхгүй байсан явдал юм. Нийтийн унаанд хүүхэд нь уйлан орилж байхад ч, олон нийтийн өмнө болж байгаа алив арга хэмжээний тайзан дээр хүүхдүүд гарсан явсан ч ер нь л хүүхэд рүүгээ чанга дуугарч муухай харахгүй байсан нь надад их сонин байлаа. Мөн хүүхдүүд нь ихэнхдээ л их хүмүүжилтэй дэгтэй санагддаг. Үүнээс гадна ер нь их намуун дуугарч ярьдаг хүмүүс санагдаад байгаа. Маргаж хэрэлдсэн дуу хоолойг та энд бага сонсох болно.
Одоо үүний учир тайлагдаж байх шиг. Гёте бол Германд маш алдартай нэгэн. Түүний сургаалийг буюу энэ мэргэн үгийг олон хүн энд мэддэг мөрддөг байж таарах нь. Иймээс л аливаа асуудлыг маргаанаар биш хэлэлцээрээр шийддэг бололтой. Маргавал хүн өөрийгөө буруутайд тооцох нь. Мэдээж тэр хүн өөрийгөө ухаантай, хүмүүжилтэй хүн гэж үзвэл шүү дээ. Тэгээд тэнэг харагдахгүйн тулд маргадаггүй юм байна.
Гэтэл бид ихэнхдээ бие биенийхээ дээр гарах гэж орилолдож байгаа хүмүүсийг олонтоо хардаг. Монголчууд уг нь уламжлагдаж ирсэн ардын цэцэн үгсээр баяжсан хүмүүжлийн арга барилтай ард түмэн сэн. Одоо түүнийгээ хаана гээчихсэн юм бол? Сэргээх мөрдөх цаг нь болсон бусуу. Хэрэлдэж маргах ухаангүй хүмүүсийн л хийдэл байх нь. Иймд маргааныг хэрүүлээр биш хэлэлцээрээр шийдвэрлэж байя хүмүүсээ. Яг өнөөдрөөс эхлээд.
Recent Comments