Шинэ өдөр, шинэ өглөө

2013 оны 7-р сарын 1. Даваа гараг. Нэгэн шинэ өдөр.
Би шинэ сар, шинэ долоо хоног, шинэ өдөр эхлэхэд ихээхэн ач холбогдол өгдөг. Болж өгвөл өглөө эртээ босчихоод үс толгойгоо угааж, цайгаа бэлдчихээд хүүхдүүд, ханиа зөөлөн дуудаж сэрээгээд, охиныхоо үсийг гоё сайхан сүлжээд 3-ууланг сургууль, ажилд нь үдэх гэж хичээдэг дээ. Тэгээд л өөрөө ажилдаа гараад явж байх ч сайхан шүү.
Шинэ өдөр надад аливааг дахин шинээр эхлэх боломжийг нээж өгч байгаа мэт санагддаг. Шинэ сар бол дутуу орхигдсон амжаагүй бүхнээ нөхөн хийх өөр нэгэн боломжийг олгож байгаа мэт санагддаг. Би л өөртөө тэгэж итгүүлдэг байх л даа. Гэхдээ л энэ итгэл үнэмшилээрээ хорвоог шинэ сайхан өнгөөр харж тэр өдрийг баяраар урмаар угтах гэж ихэд хичээдэг.
Би өглөө эрт босоод хүйтэн усаар нүүрээ угаадаг. Тэгээд аяга ус уучихаад охиныхоо хичээлдээ авч явах цайг нь бэлтгэдэг. Дараа нь чихэргүй хар кофе нэг аягыг уудаг. Энэ бол миний ажлын өдрүүдэд өглөө бүр хийдэг зүйл дээ.
Та яадаг вэ? Та өглөөгөө хэрхэн угтдаг вэ? Ихэвчлэн яг юу хийдэг вэ? Өглөөг урамтай сайхнаар угтах арга танд бий юу? Тийм бол надтай блогийн маань уншигч нартай хуваалцаач.

2 comments to Шинэ өдөр, шинэ өглөө

  • javzanpagam.j

    Шинэ өглөөг угтах сайхан шүү. Танд баяр хүргэмээр байна. Та бүсгүйчүүддээ үнэхээр сайхан үлгэр дуурайлал болохоор коммент бичдэгт талархдаг. би хувьдаа баяртай байдаг. Миний хувьд өглөө ус уугаад л жаахан гурилан бүтээгдэхүүн идээд л гэрээсээ гарч 12 цагийн үед хоол иддэг байгааь Заримдаа өглөөний цайгаа ууж амжилгүй гардаг муу зуршил надад бий. Таны CS701 хичээлийг шамдан суралцаж байсан оюутан байлаа.

    • SGK

      Энэ өдрийн мэнд хүргэе. Хичээлээ үзээд дууссан ч блогоор маань зочилж байдагт баярлалаа. Таны урмын үг надад тааламжтай сайхан сонсогдож байнаа.
      Тийм ээ, Өглөө бүр өөр байдаг. Зарим хэцүүхэн өдөр бушуухан л энэ өдөр өнгөрч дараагийн Өглөө эхлээсэй гэж бодогдох нь ч бий. Шинэ өглөө цоо шинэ боломжийг бидэнд авчрах мэт санагддаг. Айл гэрийн уур амьсгал гэрийн эзэгтэй, эх хүнээс шууд шалтгаалдаг. Иймд Бүсгүйчүүд бид уран ухаанаараа гэр бүлээ халуун дулаан уур амьсгалд байлгах гэж хичээх нь буруугүй гэж би боддог доо.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>