Даруу зан

Өчигдөр орой унтахаасаа өмнө Монгол Туургатны 100-н Эрхэм нэвтрүүлгүүдээс шүүн жаахан харав. МУ-н хөдөлмөрийн баатар, Гавъяат Тамирчин Н.Түвшинбаяртай хийсэн ярилцлага тун их таалагдлаа.
Монголчууд бидний бахархалыг сэргээж өгсөн, Олимпын анхны Алтан медалт түүний даруу төлөв байдал, энгийн байгаа төрх нь бүүр ч таатай санагдав.
Эндээс надад ардын маань цэцэн үг “Эрдэмтэй хүн даруу Их мөрөн дөлгөөн” гэсэн үг аргагүй бодогдож суулаа.
Даруу төлөв байхыг Монголчууд үр хүүхэдтэй эртнээс сургаж ирсэн түүхтэй ард түмэн. Охин хүүхдүүдэд “Аальгүйгээс хамаргүй нь дээр” хэмээн хэлдэг байсан байгаа юм. Олон нийтийн дунд даруу төлөв байх, биеэ зөв авч явахыг ийнхүү хэлц үгээр товч боловч тодорхой хэлсэн байгаа нь гайхалтай. “Бяруу болоогүй байж Бухын баасаар баана” гэж бодвол хөвгүүдэд голцуу хэлж байсан болов уу.
Энэ мэтээр олон сайхан үгсийг одоо хэрэглэхээ бараг больж дээ. Өөрийгөө магтдаг өрөөлийг хэлэлцдэг занг татахсан гэж тэр ярилцлага дээр бас ярьж байна лээ. Хүн бүр дорноо энэ үгийг бодож хичээж явбал нийгэм маань удахгүй амгалан болно байх даа.
Даруу занг эрхэмлэж явах сан гэж өөрийн эрхгүй бодогдлоо. Сайхан нэвтрүүлэг байна лээ. Та үзээгүй бол заавал үзээрэй.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>