Ээж, Аав 2 минь


Сайхан дууг амилуулан дуулсан дуучин Т.Батсайханд болон ийм сайхан Монгол ахуйг харуулсан гэгээлэг сайхан дүрслэлээр амилуулсан уран бүтээлч бүгдэд маш их баярлалаа. Та бүхэнд улам олон сайхан бүтээл туурвихыг хүсэн ерөөе.
Ааь Ээж 2 оо мөн ч их санах юм даа. Ай даа хүмүүс минь, амьд дээр нь л тэднийгээ баярлуулаарай. Яг одоо ч гэхнээ залгаад яриарай, яваад очоорой. Нүүр царайг нь тогтоон харж үүх түүхийг нь яриулж аваарай. Нэгэнт яваад өгсөн хойно нь хичнээн сайхан яваад тэд маань харахгүй, хичнээн ихийг бүтээгээд тэдэндээ дуулгаж чадахгүй. Сайхан үрсээ үнсүүлж чадахгүй, сайхан хорвоогоор аялуулж чадахгүй. Өнгөтэй өөдтэйг өгч чадахгүй, өөрөө очоод тэвэрч ч чадахгүй. Ийм л гашуун байдаг юм шүү. Ээж, ааваа баярлуулж яваарай.

2 comments to Ээж, Аав 2 минь

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>