Бие даалт 1 – сүүлчийн хугацаа дөхлөө

Эрхэм Магистр оюутан та явцын дүнгээ амжилттай гаргахыг хүсч байгаа бол Бие даалт 1 ээ хугацаандаа өгнө үү. 10-р сарын 11-ны Баасан гарагийн УБ цагаар 23:00 цагаас хойш бие даалт нэгийг хоцорсонд тооцон хүлээж авна.
Хоцорсонд тооцон хүлээн авна гэдэг нь хичнээн хугацаандаа амжаагүй ч Та бие даалтуудаа өгч байж л ямар нэгэн дүн гаргуулах учраас тэр юм. Цагтаа өгсөн оюутанд багш аль болох бүрэн оноо тавихыг хичээдэг. Засуулах нэмүүлэх зүйлүүдийг хийлгээд авч байгаа. Харин хоцорсон бол оноо хасагдах нь тодорхой.
Танд амжих хугацаа байна. Бие даалтаа 1 ээ илгээнэ үү.

8 comments to Бие даалт 1 – сүүлчийн хугацаа дөхлөө

  • M.PS13E011

    Сайн байна уу багшаа Матрицын 3 мөрийг 1 векторт утга болгож өгөхийн тулд яах ёстой вэ хэлээд өгөөч багшаа хариу

  • M.PS13E015

    Сайн байна уу багшаа матлаб програм дээр өгөгдөл оруулхад тоо цифрүүд их жижиг бичигдээд байх юм тэрийг фонтыг томсгож болох уу тохиргоо байгаа юу… Г.Нэмэхбаяр

    • SGK

      Ctrl+plus ба Ctrl+minus товчлууруудын хослолыг ашиглаад үзээрэй.

      • M.PS13E015

        За. Багшаа би танируу 1-р бие даалтын А хэсгийг мэйл ээр явуулсан та зөв хийж байна уу үгүй юу хараад хариу бичээд өгөөрэй…

        • SGK

          Буруу байсан бол би танд мэйлээр хариу өгдөг. Зөв бол хүлээж авсан тухай мэдээлэл бичдэг. Дүн блог дээр тавигдана.

          • M.PS13E015

            Надад мэйл ээр хариу ирээгүй байна.Миний танируу явуулсан нь 1-р бие даалтын А нь байгаа юм бусадыг нь хийж байгаа хэрэв зөв хийж байна гэвэл үргэлжлүүлээд хийх гээд буруу бол засаж байж хийх гэсэн юм.

          • SGK

            Та зөв хийсэн бол утга төгөлдөр үг гарах ёстой. Түүгээр өөрийгөө хянаж байгаа хэрэг. Би бүрэн бие даалт авч байж дүн тооцно. Бас надад ирсэн оюутаны мэйл болгонд би хариу бичдэг. Хэрэв та хариу надаас аваагүй бол мэйл чинь надад ирээгүй гэсэн үг.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>