Эрхэм Магистр оюутнууд аа,
Олон төрлийн шалтгааны улмаас оноогоо алдаж байгаа оюутнууд цөөнгүй байна. Алдсан оноогоо хэрхэн нөхөх талаар зөвөлгөө өгье.
1. Бие даалт: Хичнээн хугацаа хоцорсон ч бие даалтаа заавал өгөөрэй. Болзол өөрөө хийх хэрэгтэй. Хүний хийчихсэн юм хуулж явуулбал би амархан “илрүүлчихнэ”. Иймд оноо чинь өсөх биш суурах болно. Даалгавар маш хялбар. Яг өөрөө хийгээд дэлгэцийнхээ он сар өдөр цагтай хамт зураг болгон хадгалаад, нямбай сайхан тайлан болгоод илгээгээрэЙ. 3-н бие даалтаа бүрэн өгсөн тохиолдолд л та нэмэлт оноогоо тооцуулах боломжтой. Хичээлийн 15-р долоо хоногийн Баасан гараг дуустал бие даалт хүлээж авна.
2. Сорил: Сорил болно, болох гэж байна, за өнөөдөр өгөөрэй гэх мэтээр сануулсаар байхад сорилоос хоцорсон бол таны буруу. Нэгэнт буруу бол тэрийгээ хүлээж сурах хэрэгтэй. Сорилыг нөхөж өгөх боломжгүй. Харин алдсан оноог хичээл зүтгэл, идэвхиэр авсан нэмэлт оноогоор нөхөж болно.
3.Нэмэлт оноо: Нэмэлт оноог хэрхэн авах талаар эхний заавар файлд тодорхой бичсэн. Гэвч ихэнх оюутан түүнийг уншдаггүй бололтой. Харамсалтай. Хамгийн энгийн жишээ, тэр заавар файлд нэмэлт онооны эхний даалгавар байгаа. Нийт сурч байгаа 60-н оюутнаас ердөө 3-хан хүүхэд л тэр даалгаврыг хийж явуулсан. Тэр 3-н хүүхдийг би чадлаараа дэмжиж өндөр оноотой гарах дээр онцгой анхаарна. Яагаад гэвэл тэр 3-н хүүхэд бүүр эхний өдрөөс л хичээлдээ анхаарч оноогоо яавал бүрэн цуглуулах вэ гэдэг дээр санаа тавьсан. Маш сайн. Гэтэл зарим хүүхдүүд таг байсаар улиралын төгсгөл дөхөх тусам, багшийг мэдээллээр хангаагүй, Е сургуулийн сайт дээр хичээлээ тавиагүй, ШУТИС дээр хайгаад олоогүй гэсэн шалтгаануудаар алдсан оноо, хугацаагаа цайруулах гэж хичээж байгаа нь харамсалтай. Би эхний заавар файлд сургалтаа хэрхэн явуулах, хичээлийг хаанаас татаж авах, олж үзэх, хичнээн даалгавар хийж хэдэн оноо цуглуулах, ер нь яавал амжилттай сурах талаар бүх зөвөлгөөг багтаасан мэдээлэл түгээсэн. Бурууг хүнээс хайж байхаар, эсвэл одоо би өнгөрлөө гэж сууж байхаар үлдсэн хугацаанд хичээвэл бүгдийг засах цаг байна. Матлав бол хэрэглээний програм болтолоо хөгжсөн инженер хүний заавал мэдэж байх ёстой програмуудын нэг. Иймд өөрийн магистрын ажилтай холбоотой чиглэлээр, эсвэл өөрийн сонирхож байгаа чиглэлээр нэмэлт даалгавар, жишээг интернэтээс олж суралцан, түүнийгээ өөрөө хийж туршин эзэмшээд надад тайлан болгон илгээж болно. Ирсэн тайлангийн чанар, түүнд байгаа таны хийсэн сурсан мэдлэгийн хэмжээгээр би танд нэмэлт оноог харамгүй өгөх болно.
Товчоор хэлэхэд юу ч баларчихаагүй байна. Жаахан цаг гарга, бага унт, сэтгэл гарган хичээлдээ мэрий. Тэгээд л болоо. Нэгэнт энэ улиралд сонгосон хичээлээ хугацаанд нь багтаан дуусгахаар хөдөлмөрлөх хэрэгтэй. Дараа гээд юу ч дээрдэхгүй.
Эзэн хичээвэл заяа хичээнэ.
Та хичээвэл би дэмжинэ.
sain bnu bagshaa? 2r bie daaltaa yawuulsan shv bagshaa. nemelt onoonii dasgaliig bs xiij yawuulnaa bagshaa. 🙂
Сайн байна уу багшаа… Нэмэлт онооны даалгавар хийж явуулах болноо… 2р бие даалтын С хэсэг үнэхээр толгой эргүүллээ нэлээдгүй зүйл харж байж ойлголоо хэхэ…
Bie daaltaa ooroo hiij baigaa chini mash sain bna. Nemelt onoo avah tailanguudaa erthen ilgeegeerei.
oilgomjtoi. bi ajliinhaa zav zaigaar baing l hicheelee harj bga
Very good.