Үүнээс өмнөх нэгэн бичлэгтээ би хэрхэн бие дааж сурсанаа бичиж байсан.
Одоо болохоор нөгөө бие дааж сурсан хэл дээрээ судалгааны ажлаа эмхлэн бичиж байна. Тун амаргүй даваа байна. Хүн бие дааж, практикт тулгуурлан хэл сурах нь дүрмийг орхидог том сул талтай ажээ. Хүнтэй ярилцах, унших, цөөхөн хуудастай юм бичихэд энэ алдаа бага анзаарагддаг бололтой. Гэтэл томоохон хэмжээний бүтээл бичих болоход таны дүрэм үнэхээр гологдож эхлэх болно.
Надад одоогоор учраад байгаа бэрхшээл бол англи хэлний дүрэм юм. Дүрмийг заалгаагүйн улмаас өгүүлбэрээ буруу бүтээж улмаар хүмүүст хүргэх гэсэн санаагаа тодорхой бичиж чадахгүй өгүүлбэрээ олон дахин засахад хүрч байна. Цаг их орох юм. Санаагаа тод гаргаж өгөхөд өгүүлбэрийн бүтэц нь үгний сонголтоосоо ч илүү чухал байна.
Иймд өөрөө бие даан хэл сурч байгаа хүн байгаа бол дүрмийн хэсгээ орхигдуулалгүй хамт эхнээс нь давтаад ойлгоод явах нь чухал гэдгийг сануулах гэж энэ бодролоо бичлээ.
Хичнээн үгийн нөөц сайтай байлаа ч гол дүрэм, цагуудаа сайн мэдрэхгүйгээр төгс сайн найруулгатай өгүүлбэр бичихэд бэрхшээлтэй байдаг юм байна. Иймд дүрэмтэй холбоотой энгийн зүйлээс нь эхлээд орхигдуулалгүй хамт сурч байх нь хожмоо томоохон бүтээл, диссертац бичихэд их хэрэгцээтэй байх болно шүү.
Хэл сурч байгаа хүн бүхэнд амжилт хүсье.
тийм шүү, томоохон нийлмэл өгүүлбэр ихтэй бичлэг болон эрдэм шинжилгээтэй холбоотой зүйлс бичих, орчуулахад дүрмийн өндөр мэдлэг мэдрэмж шаарддаг юм байна лээ. танд амжилт хүсье багшаа!!!
Тэр дүрмийн өндөр мэдлэг чинь л багшид нь алга даа… Тэгээд одоо суралцаад л байна.