MIT -с явуулж байгаа Үнэлгээний талаарх зайн сургалт болон Berkeley University – ээс явуулж байгаа Англи хэлний зайн сургалтанд хамрагдаж байгаа билээ. 4-н долоо хоног үргэлжлэх эдгээр хичээлүүд АНУ-д ид хөгжиж байгаа MOOC сургалтуудын нэг юм. Үнэ төлбөргүйгээр дэлхийн нэрд гарсан их сургуулиудын Профессоруудын хичээлийг сонсох, заах арга барилаас нь суралцах өргөн сайхан боломж нээж өгч байгаа Зайн сургалтыг дэмжигч бүх сургуулиудад талархсаар сууна.
Уран зохиол болоод шинжлэх ухааны бүтээлүүдийг хэрхэн үр бүтээлтэйгээр унших, тэмдэглэх талаар хэлний сургалт дээр зааж байна.Жэд 50-аас дээш хувиа хийсэн учир гэрчилгээгээ авах маань баттай болсон.
Харин үнэлгээний талаарх хичээл нь агуулга ихтэй байгаагаас бодсоноороо хялбар сурчихгүй л байна. Гэхдээ л хаяхгүй гэж хичээж байгаа. Сургалтын амжилт дөнгөж 21% тай байгаа. Унших материал ихтэй, зарим даалгаврууд нь бичих ёстой байгаа нь цаг зав багатай хүнд бас ачаалалтай байдаг юм байна. Тест хариулахад их цаг орохгүй. Гэтэл өгөгдсөн материалыг уншиж бичгээр хариу хийх нь цаг их авдаг сул талтай санагдав.
Үнэлгээний талаар судалгаа хийж байгаа хүмүүст нэмэр болгон зарим нэгэн үг хэллэгүүдийг оруулж байна.
Үнэлгээ (evaluation)
Хөтөлбөрийн үнэлгээ (program evaluation)
Нөлөөллийн үнэлгээ (impact evaluation)
Хяналт (monitoring)
Хэрэв та эдгээр сургалтуудыг сонирхож байгаа бол Энд дарж edX зайн сургалтын систем рүү ороорой.
Recent Comments