Сайн байцгаана уу? Эрхэм уншигчид аа, үе үеийн шавь нар болон найз нөхөд минь.
Та нартайгаа таатай сайхан мэдээгээ хуваалцах гэсэн юм. Олон хоног блогоо ч сэргээх завгүй байсан маань учир жанцантай юмаа. Аль 2007 онд эхэлсэн ажлаа дуусгалаа. 7-р сарын 9-ны өдрийн 9-н цагаас хамгаалалт маань болж 9-н хүний бүрэлдэхүүнтэй комиссийн өмнө ажлаа хамгааллаа. 9-н тоо сайхан тоо шүү. Их л билэгшээж байнаа.
Хань ижил, үр хүүхэд, хамт олон, найз нөхөд маань хамт байлаа. Энэ өдөр хамт байсан сэтгэл санаагаар дэмжиж хүч тэнхээ хайрлаж байсанд бүх хүмүүст нь маш их баярлалаа.
Одоо ихийг хийх эрч хүчээр сэлбэгдэн блогоо эрчимтэй ажиллуулж олон сайн мэдээ, мэдээллээр тогтмол сэргээж байхыг хичээнээ.
Эрдмийн цагаан мөр урт бөгөөд арвин байх болтугай.
Та бүхэн сайхан наадаарай.
Mundag bagshdaa bayar hurgeye!!!
Tsaashdiin ajild n undur amjilt huseye-))
Bayarlalaa. Hicheenee.