ХБНГУ-н Кемницийн Техникийн Их Сургууль, Монголын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, ОХУ-н Новосибирск хотын Улсын Техникийн Их Сургууль хамтран зохион байгуулдаг зуны семинар энэ жил Зуны сургалт хэлбэрээр зохион байгуулагдаж өнгөрлөө.
Семинараас сургалт хэлбэрт шилжсэний дүнд энэ жил олон орны Доктор болон Магистр оюутнуудыг хамарлаа. Цөөхөн хэдий ч үр бүтээлтэй өдрүүдийг Лаубуш-д хамтдаа өнгөрөөсөн бүх оролцогсдодоо баярласнаа Зохион байгуулагч нарын өмнөөс болон хувиасаа илэрхийлье.
Энэ жил бидний сургалтанд Герман, Монгол, Орос үндсэн зохион байгуулагч орнуудын төлөөлөлөөс гадна Энэтхэг, Бангладеш, Ирак, Хятад болон Гана улсын оюутан залуучууд оролцож судалгааны ажлаа хэлэлцүүллээ.
Recent Comments