Боловсролын үнэлгээ

эх сурвалж: http://en.wikipedia.org/wiki/Educational_evaluation

Боловсролын үнэлгээ гэдэг нь боловсролын үйл ажиллагааны тодорхой хэсгүүдийг үнэлж, дүгнэж байгаа ҮНЭЛГЭЭНИЙ үйл ажиллагаа юм.

Боловсролын үнэлгээ нь хоёр үндсэн чиглэлд хуваагдаж болно. Энэ хоёр чиглэл нь өрсөлдсөн байдалтайгаар зэрэгцэн хөгжсөөр байна.

Эхний гол чиглэл бол дээд түвшний шийдвэр гаргагч болоод хөрөнгө оруулагч нарт үнэлгээний үр дүнгээр дамжуулан боловсролд зарцуулсан хөрөнгө оруулалт, хүчин зүтгэл чармайлтыг харуулах гэсэн гол зорилгото байдаг. Энэ зорилготоо нийцсэн байдлаар буюу сургалт эхлэхийн өмнөх түвшин, сургалтын дараах түвшин зэргийг харьцуулсан мэдлэгийн болоод эдийн засгийн ахицыг ил болгох үзүүлэлт дээр анхаардаг.

Дараагийн чиглэл нь боловсролын салбарт ажиллаж байгаа байгууллагууд өөрийгөө дүгнэх үнэлгээний хэлбэр юм. Нийт багш нар болоод, сургалтын чанарыг тодруулах, жилээс жилд сургалтын чанар, суралцагчид болон төгсөгч нарын чанарт тандалтын судалгаа хийх, үнэлгээ өгөх улмаар сургалтын тасралтгүй үргэжлэх үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн үзүүлэлтээр үнэлгээг хийдэг.

Жич: Эх сурвалжаас орчуулахдаа хадмал хэлбэрээр орчуулаагүй болно. Судлаачийн өөрийн үзэл бодол, ажлын туршлага дээр суурилсан нэмэлт санаагаа оруулан орчуулсан учир жинхэнэ эх сурвалжтай шууд таарахгүйг анхааруулъя. Мөн энэ бичлэгийг Та өөрийн материалд ашиглах бол судлаачийн блогийг ишлэл болгон оруулна уу.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>