Ажлын өдрүүд дуусдаг Баасан гарагийн үдэш нэг л уянгын халилтай байдаг шиг… Зориуд зав гарган сайхан мэдээ, яруу найраг унших дуртай би. Тэгээд нэг л мэдэхэд аав, ээжээ, байхгүй болсон хүмүүсээ дурсан суудаг даа, ихэнхдээ…
Дурсуулах үр хүүхэдтэй байх л амьдралын утга учир ч юм шиг… Бусад бүх зүйл энэ хорвоод цаг зуурын бус гэж үү… Алаг үрс амьдралын гэрэл гэгээ гэж үнэн юм даа.
Би ч бас аав ээждээ тийм байсан байх даа гэж бодохоор сайхан байна.
Санаж байнаа, Ааваа, Ээжээ, 2 эгч минь, хорвоод удаагүй үрс минь… Санасаар л байдаг шүү та нарыгаа.
Нэгэнт дэргэд үгүй болсон хүмүүсээ дурсан санаж үгүйлэхэд Дэргэдээ байгаагаа илүүтэй хайрлах ухамсар суух аж. Хайрт хань, хүүхдүүддээ, бас эгч, ах та нартаа хайртай шүү. Чадлаараа дэмтэй сэтгэлээр өөдрөг сайхан амьдрахын төлөө хамтдаа тэмүүлцгээнээ. Урагшаа зөвхөн урагшаа л явах хэрэгтэй гэж Дурсах тусам санагдаж, ухамсарлаж, зүтгэж явна даа.
Хүний орчлонд төрсөнийх Эцэг эхийн нэрийг сайнаар дурсган, оноогдсон ажилдаа хоёргүй сэтгэлээр зүтгэн, улс эх орондоо хүчээ өгч явах шиг сайхан зүйл хаана байхав. Аав ээжийн заасан сургаалиар жиргүүрлэн Та нарыгаа дурссаар, амьдрал үргэлжилсээр…
Recent Comments