2016 онд юу хийх вэ?

Сайн байцгаана уу? Эрхэм уншигчид аа,
Он цаг уралдан урагшилсаар аль хэдийнээ 2016 он гарчихлаа. Энэхүү блогийг ажиллуулсаар 6 дахь жилтэйгээ учирч байна. Энэ бүх хугацаанд миний блогоор зочилж санаа бодлоо харамгүй үлдээж урам хайрлаж байсан бүх Уншигч нартаа баярлалаа.
Энэ жил юу хийх вэ? гэж үү… Ийм асуултуудыг хүн болгон л одоо өөрөөсөө асууж байгаа байх. Би ч бас асууж л сууна. Юуны өмнө оны өмнөхөн хүлээн авсан шинэ ажилдаа чадах бүхнээ зориулан хичээн ажиллана гэж бодож байгаа шүү. Ямар ажил вэ? гэж үү… ШУТИС-н багшийн хөгжлийн төвийн захирал болсон шүү. ШУТИС-нхаа нийт багш нарт туслах, тэднийхээ дуу хоолойг хүрэх ёстой газар нь хүргэж, сайн ажиллаж сайхан амьдрахыг хүссэн багш болгондоо бүхий л талаараа дэмжлэг үзүүлэх боломжтой боллоо гэж харж байгаа, би. Мөнгө тараагаад байж чадахгүй ч мэдээллийг харин ч нэг түгээнэ гэж санаж байгаа шүү.
Иймд эрхэм Уншигч нар минь миний блог ч бас шинэ түвшинд гарч оюутан нарт чиглэсэн байсан бол одоо бас багш нарт чиглэсэн мэдээлэл их орох байх даа. Хүлээн авна гэдэгт итгэж байна.
Би 2016 онд аль болох олон багш нарт тусалж ажил амьдралд нь өөрчлөлт гарахад дэм үзүүлнэ гэж л бодож төлөвлөж мөрөөдөж сууна даа. Ийм л зүйл хийнэ дээ.
Харин та юу хийх гэж байна?
Надтай санаагаа хуваалцаарай. Сэтгэл санаагаа гаргаж байх нь биелэхэд их нэмэртэй гэсэн шүү. 🙂

8 comments to 2016 онд юу хийх вэ?

  • Oyuna

    Sain bnuu, Minii huu Shine mongol surguulid 12-r angid surdag mergejlee songoh tal deer ergelzseer l bn. Ta ter sugruuli deer lekts tavih bolomjtoi yu, esvel yah ve, zuvluurei…bayarlalaa

    • SGK

      Сайн байна уу? admin@lifelonglearner.com хаягаар мэйл бичээрэй. Би танд утсаа өгөөд ярилцаж байгаад очиж лекц уншиж өгч болно. Нэг ч гэхнээ хүүхэд мэргэжлээ зөв сонгох нь эх орны минь ирээдүйд маш их ач холбогдолтой гэж боддог учир таны урилгыг хүлээн авахдаа баяртай байна.

  • sukhbat

    Сайн байна уу? Сайхан өвөлжиж байна уу? Таньд энэхүү гайхамшигтай өдрийн мэндийг хүргье.Таны блогоор зочилоод таниар бахархахын чацуу өөрөөсөө ичих шиг болов. Цаашдаа байнга зочилж байх болно. Та ойрын үед лекц тавих уу? очиж сонсохыг маш их хүсэж байна.

    • SGK

      Өглөөний мэнд, 23-д Чингэлтэй дүүргийн E-Smile сургалтын төв дээр бүтэн өдөр өнжиж өсвөр насныханд Мэргэжил сонгох болон насан турш суралцах талаар сургалт явуулсан. Удахгүй ШУТИС-нхаа салбар сургуулиудаар явж цуврал лекц унших төлөвлөгөөтэй байгаа. Та яг ямар чиглэлийн лекцэнд суумаар байгаагаа бичээрэй. Би танд мэдээлэл хүргэе. Блогоор минь зочилж байгаад баярлалаа. Таны ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

  • Мөнхтуул

    Сайн байна уу та?

    Танд шинэ оны мэнд хүргье. Би бие даан англи хэл сурах гээд google-ээс хайж байгаад таны блогийг олж авлаа. Өнөөдөр анх удаагаа айлчиллаа. Үнэхээр бие даан хэл сурах чин эрмэлзлэлийг таны зөвлөгөөгөөр улам их олж авч чадлаа. Шууд л одоо хэлээ сураад эхлэх гээд догдолчихлоо. 🙂 Үнэхээр сайхан санагдлаа. таны энэ хичээл зүтгэл мөн өөрөө сураад зогсохгүй бусдад түгээж байгаа энэ сайхан сэтгэл зүтгэл. Магтахгүй байхын аргагүй санагдлаа. Таны 2016 онд хийхээр төлөвлөсөн ажилд тань өндрөөс өндөр амжилт хүсье. Тан шиг эрдэм мэдлэгийг олж авах тусмаа бусдад түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй байдаг хүн олон гараасай гэж хүсэж байна. Танд дахин амжилт хүсье. Би байнгийн зочин болох байхаа 🙂

    • SGK

      Хүн гээч магтаалд бялуурахаа мэддэггүй бололтой. Урмаар тэтгэсэнд баярлалаа. Хичээнээ, улам их хичээнэ.
      http://lifelonglearner.org/
      энэ бас миний нэг ТББ байгаа юм. Та зав байвал энэ сургалтанд очиж суугаарай. Үнэ төлбөргүй шүү. Чингэлтэй дүүргийн нэг төв дээр болно. Орох бол admin@lifelonglearner.org хаягаар мэйл бичээрэй. Би болох газрыг нь мэдээд хариу бичье.
      Хэлээ хурдан сайн сураад олон орноор аялж нүд, сэтгэлээ баясгаж явахыг ерөөе.

  • Deegii

    sain bna uu, naiz a
    shine jiliin mend hurgie, ajliin ondor amjiltiig zurhnii ygaas chamdaa hurgie, chi bol minii baharhal, chi bol abiyaslag busgui, chi bol horboog ergetsuulen dugneh chadbartai yhaantan, chi bol mongol ornii nert zutgelten. Iimd nzdaa ajliin amjilt bas eruul enhiig husej bna. Yylzah muchiig huleej bga shu

    • SGK

      Базарваань. Ахдах том магтаал байна. Гэхдээ хүн л болсон хойно магтаалд дуртай дуртай. Урам өгсөнд баярлалаа. УБ эргээд очихоор утасдаарай. Хэн гэдгийг чинь таамаглаж байгаа ч мөн эсэхийг мэдэхгүй л байна шүү. Яадаг ч байсан блогоор минь зочилж байгаад баярлалаа. Шинэ оных нь ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>