Эерэг сэтгэлгээ, эмх цэгц дутагдаад байх шиг…

Өглөө ажилдаа явах, орой ирэх зуур замын гол, 2 талаар эгнэх олон самбарууд дээрээс эр, эм ганган сайхан хүмүүс баясгалантай сайхан инээмсэглээд л байх юм, над руу.
Юу вэ? гэдгийг та лав мэдсэн байх. СОНГУУЛийн суртчилгааны тухай ярьж байна, би.
Энэ бүхнийг харахаар манайд эмх цэгц гэдэг юм ер алга. Хаа хаанаа алга. Сургуулийнхаа Ректор дээр орох цаг авъя гэхээр цаг өгөх боломжгүй гэнэ. Яагаад гэхээр Ректор ажлаа төлөвлөчихсөн байхад хаашаа ч хамаагүй хэзээ ч хамаагүй хөдөлдөг гэнэ. Ректорыг минь хөдөлгөөд байх хэн байх билээ? гээд бодлоо… Яам тамгын нөхөд л байж таарах нь. Яахаараа ч би төлөвлөсөн ажилтай гээд хэлж болохгүй бусдын цагаар хөдөлж байдаг юм? бүү мэд. Ийм замбараагүй байдал хаа сайгүй байгаа учир ажил хийхэд маш хүндрэлтэй байна. Эмх цэгцийг хүн бүр хичээн тогтоовоос манай орн ч дороо л сэв гээд босоод ирнэ дээ. Тэр суртчилгааны самбаруудыг гэхэд л ямар ч замбараагүй тавьчихсан, хэмжээнүүд нь ч өөр. Бүүр харахаар би ичээд байгаа юм чинь. Энэ багаараа дахих гээд байгаа Бат-Үүл дарга энэ талаар санаа зовдоггүй л юм байхдаа. Айлаар бол хашаанд нь энд тэндгүй юм хөглөрөөд байна шүү дээ. Тэгээд тоохгүй л байгаа юм.
Дараагийн нэг сонин үзэгдэл манай нийт хүн ам ихэнх нь маш их сөрөг бодолтой болжээ. Юмыг дан бүтэхгүй, болохгүй талаас нь харна. Ажил хийх сонирхолтой хүн бараг алга. Зүгээр суугаад цалин авч байвал сайхан зантай. Жаахан юм хийлгэх гэхээр чадахгүй. Шаардахаар дарамталлаа гэнэ. Юм хийвэл өөлнө. Голно, шүүмжилнэ. Ёстой ойлгохгүй байна өө.
Яаж энэ бүх цаг хугацааг даван гарна даа…
Таминь ээ санаа бодлоо хуваалцаач… Бид одоо яах ёстой вэ? Хэн гээчийг нь сонговол жаахан ч гэхнээ эмх цэгцээ олох бол?!

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>