Аян замын тэмдэглэл – Манжуур хот

Ном сонин, киноноос олонтоо дуулж байсан түүхт хот Манжуурт ирлээ. Өмнө нь Эрээн, Бээжин 2т л очиж үзсэн болохоор Манжуурыг тэдгээр хоттой төстэй байхаар л бодож байсан. Гэтэл байшин барилга нь их л европ тэр тусмаа оросжуу маягийн юм байна.
Нэг ч их том хот биш байна. 350 000 гаран хүн амтай гэж биднийг тоссон өвөр монгол хэлсэн. Бидний 12 хүнийг 3-н тэргээр тослоо. Буудал нь боломжийн тохилог юм байна. Гол нь интернэт байна.
Байшин барилгаа үдэш орой шөнө болтол гэрэлтүүлэг чимэглэлээр асаан гоёх нь эгээ л алдарт Нью-Йорк хотын шөнийн хөл хөдөлгөөнтэй хот мэт санагдаж байв. Маргааш бид Харбин руу хөдөлнө. Суугаагаараа 12 цаг явах бололтой. Галт тэрэгний тасалбар тохьтой нь аль эрт борлогджээ. Иймд маргааш хатуухан аялал угтаж байгаа бололтой. 35 даваж хална гэсэн. Энд эгээ л орост ирсэн мэт санагдаж байна. Бүх зарлал оросоор давхар бичээтэй. Хүн болгон нэг бол оросоор нэг бол монголоор ярих нь таатай юм. Хятад хэлгүй яана гэж зовж байсныг бодоход их амар байна.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>