Эр эм алин ч бай ХҮН амнаасаа гарсан үгэндээ багтдаг байх хэрэгтэй.
Хийнэ гэсэн бол хийдэг, хэлнэ гэсэн бол хэлдэг, авна гэсэн бол авдаг, андууд байя гэсэн бол аашаа тэвчиж андаа хүндэлдэг, өгнө гэсэн бол өгдөг, үзнэ гэсэн бол үздэг, өмнө хэлсэнээ мартдаггүй, өнгө мөнгө хараад шарвадаггүй байх, өрөөлийг биш өөрийгөө захирч сураад, өөрийнхөө сайн муу талаа мэддэг болчихвол нь бүх зүйл маш энгийн хялбар болоод утга учиртай байх болно.
Сайн ч бай саарч бай хэлсэндээ хүрдэг байхыг би чухалд тооцдог. Миний хүү ийм л байгаасай гэж би бас хүсдэг.
2016 оны 11-р сар. ХБНГУ, Кемниц хот.
Recent Comments