Хорвоо надад дандаа сайхан хүмүүс илгээдэг сэн. Сүүлийн хэдэн жилд намайг жаахан туршаад, сориод байх шиг. Тэнэг бүр ичих ямар ч булчирхайгүй хүмүүсийг над руу илгээж би тэдэнд үйлчилж байх юм. Би тэдний тэнэглэлийг уучилсан ч тэд тэнэгтсээр л… Бурхан минь, одоо болно доо. Таны ойлгуулах гээд байгаа хичээлийг би өнөөдөр маш сайн ойлголоо. Тэнэг хүнийг дуурайж тэнэг авир гаргахаа шахлаа. Уучлаарай Харсан Тэнгэрүүд минь, Бурхан минь… Би дахиад тэгэхгүй. Таны надад заяасан ухааныг дээдлэн, тэнэгүүд намайг яаж ч өдөж байсан ТЭНГЭРЛЭГ хэвээрээ үлдэх болноо.
Ичихээ байж хүн рүү дайрч байгаа энэ хүмүүс үнэхээр өрөвдмөөр тэнэг юмаа… Бурхан тэднийг шийтгэчихсэн болоод тэнэг болчихсон байх. Тиймээс би тэднийг бас өрөвдөх хэрэгтэй байх. Гол нь тэнэгүүдийг дуурайж тэнэгтэж болохгүй. Тийм ээ, тэгэж огт болохгүй.
Recent Comments