Сар шинийн Нэгний өдөр дуусч байна. Өнөөдөр завгүй бас сонирхолтой сайхан өдөр болж өнгөрлөө. Францаас гэр бүлээрээ Нараа дээр минь ирсэн залуу гэр бүл ирж золголоо. Яг л эх орондоо байгаа мэт зочноо хүлээн авч, бид бууз цай хэмээн гүйлдээд зочин айлын хүүхдүүд өрөө хэсч гүйлдээд л эгээ л гэртээ байгаа мэт байсан минь сайхан байлаа.
Монгол дуунууд
Энэ хаягаар олон сайхан дууг багцлан нэг болгосныг сонсож битүүлж эхэлсэн би Шинийн Нэгний өдрөө дуусгахдаа ч энэ дуунуудыг сонсож сууна. Ийм сайхан дуунуудыг багцалж интернэтэд байршуулсан тэр хүнд гүнээ талархаж байна.
Алтан унжлагат тахиа жил олон шинэ сайхан зүйлийг авчирна гэдэгт итгэж байна.
Шинийн нэгэн маань ийм эвтэй таатай бүтэмжтэй сайхан өнгөрч байгаа юм чинь энэ жилийн бусад өдрүүд ч гэсэн ийм байна гэдэгт итгэж байна.
Эрхэм уншигч Авхай та ч гэсэн Хаврын эхний өдрөө таатай сайхан үдсэн гэдэгт итгэлтэй байна.
Хавар ирж шинэ амьдрал эхэлж байна. Сайхаан сайхан.
Recent Comments