Шинийн Гурван…
Сайхан Монгол оронд минь шинийн гурваны наран хэдийнээ жаргажээ… Хэдэн мянган бээрийн хол байлаа ч эх орноо ямагт сэтгэлдээ тээн байдаг шигээ хичнээн он жил элээсэн ч Эцэг Эхээ нэхэн дурссаар л суух…
Шинийн 3-ны орой аав минь идээ тавгаа багасгаж шинэд хуучирлаа гэж албан ёсоор хэлдэг сэн. Сайхан аав ээжийн хэнз охин болж төрсөн азтай би хүүхэд насны олон сайхан өдрүүдээ нэхэн дурсаж Асралт ээж Ачит ааваа дурсан санаж сууна. Хэнз охин нь сайн яваа шүү, аав ээж 2 минь. Яг л та 2 минь итгэж байсанчлан Хэнз охин нь өөртөө арчаатай өрөөлд дэмтэй гэлдэрсээр л байна.
Та 2 минь тэнгэрийн орондоо санаа амар суугаарай. Хэзээ ч мартаагүй шүү. Охиныхоо зүрх сэтгэлд та 2 минь үүрд хамт. Мөн чиг их үгүйлэх юм даа…
Recent Comments