SURE загвар: Бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар (1)

Бүтэц дээр суурилсан үнэлгээний загварыг түүний англи нэршлээс үсэгнүүд сугалах зарчмаар SURE загвар хэмээн нэрлэсэн. Энэхүү загварыг олон жилийн эрдэм судлал, цахим сургалтын туршлага дээр үндэслэн боловсруулсан (U. Tudevdagva, W. Hard [52], [53]). Үнэлгээний загварын гол санаа нь цахим сургалтын үйл ажиллагааны бодит хэрэглээ, хөгжүүлэлтийн практик үндэслэлээс урган гарсан.

Цахим сургалтыг хэрэгжүүлж эхэлсэн эхний үед үнэлгээг голчлон шийдвэр гаргах түвшний хүмүүс санаачлан, хариуцан хийдэг байв. Тэр үед үнэлгээ гэдэг үгийг ямар нэгэн төсөл, үйл ажиллагааг дүгнэх, эрэмбэлэх хэмээн ойлгодог байснаас тэр юм. Үнэлгээ нь үнэн хэрэг дээрээ үүнээс хамаагүй өргөн ойлголт бөгөөд дүгнэх, эрэмбэлэхээс гадна хөгжүүлэх, дэмжих үүрэгтэй байх боломжтой. Цахим сургалтын үйл ажиллагааг зөвхөн хэмжиж дүгнэх биш мөн сайжруулан хөгжүүлэх нэг хэрэгсэл нь үнэлгээ юм. Цахим сургалтын үйл ажиллагааг эрхэлж байгаа боловсролын байгууллагууд, их дээд сургуулиуд ихэнхдээ өөрийн үнэлгээг хийдэг. Ийм хэлбэрийн үнэлгээнд SURE загварыг ашиглаж болно. Үнэлгээ хийж байгаа загвар, арга аргачлал нь иж бүрэн бөгөөд ил тод бол үнэлгээний үр дүнг хүмүүс хүлээн авах нь илүүтэй сайн байдаг. Бүтэц дээр суурилсан үнэлгээний загвар нь ийм баталгааг гаргаж өгөх бүрэн үндэслэлтэй загвах юм.

SURE загвар нь найман үе шаттай алхамт хэсгүүдээс бүрдэнэ. Бүх үе шатууд өөрийн гэсэн тодорхой үүрэгтэй. Өмнөх алхамын гаралт нь дараагийн үе шатынхаа оролт болж өгнө [54].

Дараахь найман үе шат SURE загварыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Үндсэн зорилгыг тодорхойлох
  • Дэд зорилгыг тодорхойлох
  • Үнэлгээний зорилгуудыг бататгах
  • Асуулга, үзүүлэлтүүдийг тодорхойлох
  • Асуулга, үзүүлэлтүүдийг бататгах
  • Өгөгдөл цуглуулах
  • Өгөгдөлүүдийг боловсруулах
  • Үнэлгээний үр дүнг тайлагнах

зэрэг болно.

Нэг сэдэвт бүтээл:

  • Uranchimeg Tudevdagva: Structure Oriented Evaluation Model for E-LearningWissenschaftliche Schriftenreihe Eingebettete Selbstorganisierende Systeme, Universitätsverlag Chemnitz, Chemnitz, Germany, July 2014. 123 p., ISBN: 978-3-944640-20-4, ISSN: 2196-3932.

ЭНД ДАРЖ бүтээлийн эхийг татаж авч болно

үргэлжлэл бий…

 

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>