Аян замын тэмдэглэл – Амстердам хот

Нидерланд улсын нийслэл АМСТЕРДАМ хот.

Амстердам хотын гудамж

Үндсэн хүн ам нь 1 сая хүрэхгүй гэх боловч ойр тойрны тосгод, дагуул хот зэрэг өргөн хүрээгээрээ бол 8сая гаран тооны хүн ам оршин суудаг хот гэнэ. 12-р зуунд анх сууриа тавьсан энэ хотын гол хөгжил 17-р зуунд өрнөсөн аж. Байшингуудыг нийлүүлэн барьдагаараа, тэдгээр байшингууд нь маш нарийхан байдагаараа дэлхийд алдартай хот юм. Дэлхийн хамгийн нарийхан байшин гээд ганцхан цонхтой 3-н давхар байшинг зааж харагдсан. Олон байшин дээр 1650 – 1750 аад онд баригдсан гэсэн бичиглэл байгаа харагдсан. Хот дундуураа олон тооны усан сувагтай. Хотод байгаа усан сувгийн тоогоороо дэлхийн эхний 3-н хотын нэгэнд тоологддог.

Цэцгийн тариалангаараа дэлхийд алдартай энэ улсын цэцэгийн үзэсгэлэн хүрээлэнг очиж үзэв. Төв буудлаасаа 30 орчим км явж хүрэх тэрхүү тосгон тэр чигтээ цэцэгийн тариалангийн эрхэлдэг аж. Ирж буцах унаа орох зардал нийлээд 40 евро болж байв.

Keukenhof гэх энэ хүрээлэн дотор цэцэгийг бараг л дэлхийн бүх боломжит өнгийг үзүүлэн тарьсан үзэсгэлэн байх юм. Цэцэгийн тариаланг автобусны цонхоор харахад эгээ л асар том хивс дэлгэн тавьсан мэт үзэсгэлэнтэй сайхан харагдаж байсан.

Амстердам хот нь үзэж сонирхох зүйл ихтэй, хүн зоны хөлд дарагдсан том хот санагдсан. Унадаг дугуйг хамгийн өргөн хэрэглэдэгээрээ бас дэлхийд алдартай бөгөөд дугуй унасан хүн зам дээр явган хүнээс ч давуу эрхтэй байдаг гэж сонссон. Дугуйны зогсоол үнэгүй байх бодлогыг төрөөс барьдаг гэж тайлбарлаж байсан. Харин машины зогсоол нэлээн үнэтэй, цагийн 4-н евро, нэг цаг хэтэрвэл өдрөөр тооцох бөгөөд өдрийн хамгийн багадаа 25н евро байдаг.

 

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>