Аян замын тэмдэглэл – Нидерланд улс

Амстердам гэсэн хотын нэрийг сонсдог байсан ч зорьж ирнэ гэж бодож байсангүй. Баялаг амьдралын нэгэн томилолтоор Нидерланд улсын нийслэл Амстердам хотноо өчигдөр орой ирээд байна. Цөөхөн хоноод буцах ч уламжлалаа сэргээж Аян замын тэмдэглэлээ үсэглэн үлдээхээр ажиллаж байна.

Нидерланд улс

Германаас өглөөний 11н цагийн орчим гарч явсаар орой 6 өнгөрч байхад хүрч ирэв. Замдаа 3-н богино зогсолт хийж, хурдны зам засвартай байснаас тосгоны замаар явсаар ингэж удлаа гэж жолооч хэлсэн. Ирээд бүгд буудлын өрөөгөө авч ачаа бараагаа орхиод эргэж гарч хооллох юм болов. Нийтийн тээврийн учрыг олох цаг байхгүй гээд Uber гэгч апп татан суулгаад машин дуудав. Удсан ч үгүй машин ирж бид 10 аадхан минутын дараа хотын төвд ирлээ. Энэ удаагийн такси 17-21 евро болж байна гэсэн. Апп-ийг суулгасан хүний зээлийн картнаас мөнгийг шууд татаж авдаг гэнэ. Мөнгөний тухай ямар ч яриагүй суугаад ямар ч яриагүй буух сонин л байв. Албан такси их үнэтэй учир ийм хэлбэрийн хувь такси үйлчилгээ байдаг гэнэ. Дуудлагаар ирж байгаа жолоочийн нэр, зураг, машины дугаар бас зураг нь тавиатай байх учир дуудсан машины олох хялбархан байв.

Нидерланд нь Dutch гэгч өөрийн хэлтэй Бельги, Герман, Их британи улсуудтай хиллэдэг  аж. 41,543 кв.м газар нутагтай, хэмжээгээрээ дэлхийд 131-т эрэмбэлэгддэг. 17 сая гаран хүн амтай, дэлхийд 66-д эрэмбэлэгддэг. Газар нутгийн 17 хувь нь далайн түвшнээс доор байрладаг, 50 гаран хувь нь дөнгөж 1 метр дээр байрладаг, их нам дор оршдогоороо онцлогтой гэнэ.

Унадаг дугуйг жинхэнэ утгаар нь хэрэглэдэг газар байна. Олон орны хүмүүс холилдон амьдардаг, жуулчид их ирдэг бололтой, хаа сайгүй Англиар бүх зүйлээ тайлбарлан бичсэн байна. Бас үйлчилгээний газруудад ихэнх нь англиар чөлөөтэй ярьж байна. Хот дотроо маш олон жижиг голуудтай тэдгээрийгээ олон тооны сувгаар холбосон байдаг гэнэ.

Leave a Reply

 

 

 

You can use these HTML tags

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>